Илчлэл 18
18
Вавилоны нуралт
1Үүний дараа агуу эрх мэдэлтэй өөр нэгэн тэнгэрэлч тэнгэрээс буухыг би харав. Дэлхий түүний цог жавхлангаар гэрэлтэв. 2Тэр хүчит дуугаар хашхиран
—Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт араатнууд ба шувуудын үүр болсон байна.#Иса 13:21, 21:9; Иер 50:39, 51:8; Илч 14:8 3Учир нь түүний завхайрлын тачаалт дарснаас бүх үндэстэн ууж согтоцгоож, дэлхийн хаад түүнтэй завхайрч, дэлхийн худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжицгаав гэв.#Иса 23:17; Иер 51:7
4Тэнгэрээс өөр нэг дуу
—Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд оролцохгүй, гамшгуудад нь өртөхгүйн тулд түүнээс гарагтун гэхийг би сонсов.#Иса 48:20; Иер 50:8, 51:6,45 5Яагаад гэвэл түүний нүглүүд тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний ёс бусыг санажээ.#Эх 18:20–21; Иер 51:9 6Түүний төлсөнчлөн түүнд буцааж төл. Үйлсийнх нь дагуу түүнд хоёр дахин ихээр буцааж өг. Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин ихийг найруулж өг.#Дуу 137:8; Иер 50:29 7Тэр өөрийгөө хичнээн их алдаршуулж, хээнцэр тансаг амьдарсных нь хэмжээгээр түүнд тарчлал, уй гашууг өг. Учир нь тэр зүрхэндээ “Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй” гэж хэлдэг.#Иса 47:7–9 8Тиймээс нэг л өдөр түүн дээр гамшгууд үхэл, гашуудал, өлсгөлөн ирнэ. Тэр галд шатна. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй.
9Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад шатах утааг нь хараад уйлж, гашуудна.#Езк 26:16–17 10Тэд түүний тарчлалаас айсандаа хол зогсоод
—Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Ганц цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ.
11Дэлхийн худалдаачид уйлж, түүний төлөө гашуудна. Учир нь тэдний ачаа барааг дахиж хэн ч худалдаж авахгүй.#Езк 27:31,36 12Ачаа бараа нь гэвэл алт, мөнгө, эрдэнийн чулуунууд, сувд, нарийн маалинга, нил ягаан даавуу, торго, час улаан даавуу, анхилуун үнэртэй төрөл бүрийн мод, зааны ясан эдлэлүүд, хамгийн үнэтэй модоор ба зэс, төмөр, гантигаар хийсэн янз бүрийн эдлэлүүд,#Езк 27:12–13,22 13шанц, халуун ногоо, утлага, анхилуун үнэртэн, гүгэл, дарс, чидун тос, нарийн гурил, буудай, үхэр, хонь, морьд, тэрэг, боол ба хүний амь байв. 14Сэтгэл чинь хүсэн тэмүүлдэг үр жимс чамайг орхисон. Хээнцэр, тансаг байсан бүх юмс чинь байхгүй болсон. Тэдгээр нь дахиж олдохгүй. 15Түүгээр баяжсан ийм зүйлсийн худалдаачид, тарчлалаас нь айсандаа зайдуу зогсоод уйлж, гашуудан#Езк 27:31,36
— 16Нарийн маалинга, нил ягаан, час улаан хувцас өмссөн, алт болон үнэт чулуунууд, сувдаар гоёсон агуу хот золгүй еэ, золгүй еэ! 17Ийм их баялаг ганц цагийн дотор хог боллоо гэцгээнэ.
Усан онгоцны ахмад бүр, зорчигч бүр, далайчин бүр, тэнгисээр амь зуулгаа олдог бүхэн хол зогсоод#Иса 23:14; Езк 27:26–30 18түүний шатах галын утааг харангаа
—Агуу их хоттой зүйрлэх юу байв даа? гэж хашхирч байлаа.#Езк 27:32 19Тэд толгой дээрээ шороо цацаж, уйлж, гашуудаж, хашхиралдан
—Агуу их хот, золгүй еэ, золгүй еэ! Тэнгист усан онгоцтой бүхэн түүний баялгаар баяжсан билээ. Хот ганцхан цагийн дотор хог боллоо гэв.#Езк 27:30–34 20Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.#Дх 32:43; Иер 51:48
21Хүчит нэгэн тэнгэрэлч тээрмийн асар том чулуу шиг чулууг авч тэнгис уруу чулуудангаа
—Агуу хот Вавилон ийнхүү хүчээр доош хаягдана. Тэгээд хойшид олдохгүй.#Иер 51:63–64; Езк 26:21 22Босоо ятгачид, хөгжимчид, бишгүүрчид, бүрээчдийн эгшиг аялгуу цаашид чиний дотор сонсдохгүй. Олон янзын уран дархчуул ч чиний дотор цаашид олдохгүй. Тээрмийн чимээ ч чиний дотор цаашид сонсдохгүй.#Иса 24:8; Иер 25:10; Езк 26:13 23Дэнгийн гэрэл чиний дотор цаашид гэрэлтэхгүй. Сүйт залуу, сүйт бүсгүйн дуу чиний дотор цаашид сонсдохгүй. Яагаад гэвэл худалдаачид чинь дэлхийн агуу хүмүүс байсан. Яагаад гэвэл ид шидэнд чинь бүх үндэстэн мэхлэгдсэн юм. 24Эш үзүүлэгчид, ариун хүмүүс ба дэлхий дээр алагдсан бүх хүний цус чиний дотроос олдсон юм гэлээ.#Иер 51:49
Currently Selected:
Илчлэл 18: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: