Ром 16
16
Хувийн мэндчилгээ
1Кенхрей дэх чуулганы үйлчлэгч Фойбе эгчийгээ би та нарт онцлон таниулж байна. 2Ариун хүмүүст зохих ёсоор түүнийг Эзэн дор хүлээн авч, түүнд хэрэг болох аливаа юманд нь та нар туслаарай. Тэр өөрөө олон хүнд мөн надад ч халамжлагч болж байсан юм.
3Христ Есүс дор надтай хамтран зүтгэгч Приска, Акул нарт мэнд хүргээрэй.#Үйл 18:2 4Тэд миний амийн төлөө өөрсдийгөө үхлийн аюулд оруулсан билээ. Тэдэнд ганц би ч биш мөн харийнхны бүх чуулган талархдаг билээ. 5Тэдний гэрийн чуулганд болон мөн Христ уруу эргэсэн Азийн анхны хүн болох миний хайрт Епайнетад мэнд хүргээрэй. 6Та нарын төлөө ихэд зүдэж зүтгэсэн Мариад мэнд хүргээрэй. 7Миний садан, надтай хамт хоригдол байсан Андроник, Иуни#16:7 эсвэл Иуниас ЗБ-т Иулиа нарт мэнд хүргээрэй. Тэд элч нарын дунд нэр цуутай нь бөгөөд надаас ч өмнө Христэд байсан юм. 8Эзэн доторх миний хайрт Амплиатад мэнд хүргээрэй. 9Христ доторх бидэнтэй хамтран зүтгэгч Урбан, миний хайрт Стах нарт мэнд хүргээрэй. 10Христ дотор сайшаагдсан Апелд мэнд хүргээрэй. Аристобулын гэрийнхэнд мэнд хүргээрэй. 11Миний садан Херодионд мэнд хүргээрэй. Эзэнд байгч Наркиссын гэрийнхэнд мэнд хүргээрэй. 12Эзэн дотор зүдэн зүтгэгч Труфайна Труфоса нарт мэнд хүргээрэй. Эзэн дотор ихэд зүдэж зүтгэсэн хайрт Персист мэнд хүргээрэй. 13Эзэн дотор сонгогдсон Руфт мэнд хүргээрэй. Надад ээж болсон түүний ээжид бас мэнд хүргээрэй.#Мк 15:21 14Асункрит, Флегон, Хермес, Патроб болон Хермас нарт бас тэдэнтэй хамт байгаа ах дүүст мэнд хүргээрэй. 15Филолог болон Иулиа, Нере болон түүний эмэгтэй дүү мөн Олумп болон тэдэнтэй хамт байгч бүх ариун хүмүүст мэнд хүргээрэй. 16Бие биендээ ариун үнсэлтээр мэнд хүргээрэй. Христийн бүх чуулган та нарт мэнд хүргэж байна.
Сүүлийн зааварчилгаа
17Ах дүү нар аа, та нарын сурсан сургаалын эсрэг хэрүүл маргаан, саад тотгор гаргагч хүмүүсээс сэрэмжлэхийг би ятгаж байна. Тэднээс холдогтун. 18Тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг. 19Та нарын дуулгавар бүгдэд дуулдсан юм. Тиймээс би та нарын талаар баярладаг. Гэхдээ та нарыг сайнд мэргэн, харин мууд гэмгүй байгаасай гэж би хүсэж байна. 20Амар амгалангийн Бурхан та нарын хөл дор Сатаныг удахгүй няцална. Бидний Эзэн Есүсийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.#16:20 ЗБ-т ерөөл бүхий энэ өгүүлбэрийг хассан.
21Надтай хамтран зүтгэгч Тимот мөн миний садан болох Луки, Иасон болон Сосипатр нар та нарт мэнд хүргэж байна.#Үйл 16:1
22Энэхүү захиаг бичиж буй Терт би та нарт Эзэн дотор мэнд хүргэе.
23Намайг#16:23 Паулын үгс эндээс үргэлжилж байна. болон бүх чуулганыг зочлогч гэрийн эзэн Гаи та нарт мэнд хүргэж байна. Хотын сан хөмрөгийн нярав Ераст, дүү Куарт нар та нарт мэнд хүргэж байна.#Үйл 19:29; 1Ко 1:14; 2Тм 4:20 24[Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай. Амен.]#16:24 ЗБ-т энэ өгүүлбэрийг хассан.
25Бурхан, сайнмэдээг болон Есүс Христийг тунхагласнаар минь дамжуулан, өнө эртний турш нууцлагдаж байсан нууцын илчлэлээр уламжлан та нарыг бат бэх болгоно. 26Тэр нууц нь эдүгээ илэрхий болж мөнх Бурханы тушаалын дагуу эш үзүүлэгчдийн Бичвэрүүдээр дамжин бүхий л харийнханд мэдэгдэж, тэд итгэн дуулгавартай дагах болсон. 27Цорын ганц мэргэн Бурханд, Есүс Христээр алдар нь үүрд мөнх байх болтугай. Амен.#16:27 25–27-р эшлэл нь ЗБ-т энэ бүлгийн төгсгөлд болон 14:23-р эшлэлийн ард бас байдаг бол заримд нь зөвхөн 14:23-р эшлэлийн ард байдаг. Нэгэн гар бичмэлд эл хэсгийг 15:33-р эшлэлийн ард оруулсан байдаг.
Currently Selected:
Ром 16: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.