YouVersion Logo
Search Icon

Ром 2

2
Бурханы шударга шүүлт
1Тиймээс шүүдэг хүн бүр ээ, танд шалтаг байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялладаг. Учир нь шүүдэг та мөн л эдгээрийг үйлддэг шүү дээ.#Мт 7:1; Лк 6:37 2Ийм зүйлсийг үйлддэг хүмүүс дээр буух Бурханы шүүлт нь үнэний дагуу байдгийг харин бид мэднэ. 3Ийм зүйлсийг үйлддэг хүмүүсийг шүүдэг атлаа өөрөө мөн л тэдгээрийг үйлддэг хүн ээ, та Бурханы шүүлтээс мултарна гэж бодож байна уу? 4Эсвэл Бурханы энэрэнгүй чанар өөрийг чинь хөтлөн гэмшилд хүргэдгийг та мэдэлгүй, Түүний энэрэл, хүлцэл ба тэвчээрийн баяныг басамжлах уу? 5Харин та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна. 6Бурхан, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө.#Дуу 62:12; Сур 24:12 7Тэвчээртэйгээр сайныг үйлдэж, алдар, хүндэтгэл болон мөхөшгүй байдлыг хайгчдад мөнх амь өгнө. 8Харин хувиа хичээгч, үнэнийг дагадаггүй мөртлөө зүй бусыг дагадаг хүмүүст уур хилэн ба хилэгнэл буулгана. 9Муу муухайг үйлдэгч хүн бүрийн дээр цөхрөл, зовлон байх болно. Юуны түрүүнд энэ нь иудей түүнчлэн грек хүмүүст ч байна. 10Харин сайныг үйлдэгч хүн бүрд алдар, хүндэтгэл ба амар тайван нь байх болно. Юуны түрүүнд энэ нь иудей түүнчлэн грек хүмүүст ч байна. 11Учир нь ялгаварлах үзэл Бурханд байдаггүй.#Дх 10:17
12Хуульгүйгээр нүгэл үйлдсэн бүх хүн мөн хуульгүйгээр мөхөх болно. Хуулийн дор нүгэл үйлдсэн бүх хүн хуулиар шийтгэгдэх болно. 13Учир нь хуулийг сонсогчид нь Бурханы өмнө зөв байх бус, харин хуулийг биелүүлэгчид нь зөвтгөгдөх болно. 14Харийнхан хуульгүй боловч хуулийн шаарддаг зүйлсийг зөнгөөрөө үйлдвэл, хэдийгээр хуульгүй авч тэдгээр нь өөрсдөд нь хууль болдог. 15Хуулийн шаарддаг зүйлс зүрхэнд нь бичигдсэнийг тэд ийнхүү харуулж байна. Тэдний мөс чанар ч хамт гэрчилж, бодол санаа нь ч нэг нэгнээ буруутгадаг эсвэл өмгөөлдөг. 16Миний сайнмэдээний#2:16 эсвэл тунхагладаг сайнмэдээ дагуу, энэ нь хүмүүсийн нууц зүйлсийг Христ Есүсээр Бурхан шүүх өдөрт болно.
Иудейчүүд ба хууль
17Хэрэв та Иудей гэх нэр зүүж, хуульд найдан, Бурханаар сайрхан мөн 18хуулиас заалгаснаар Түүний хүслийг мэдэн, онц сайн юмсыг таньдаг юм бол, 19мөн хууль дор мэдлэгийн болон үнэний цогцтой гээд, сохруудын газарч, харанхуйд байдаг хүмүүсийн гэрэл, 20мунхаг хүмүүсийн сургагч, балчир хүмүүсийн багш гэж өөртөө итгэлтэй байдаг юм бол, 21бусдад заахдаа та өөртөө заагаагүй юу? Бүү хулгайл гэж номлоод та хулгайлдаг уу? 22Бүү завхайр гэж яриад та завхайрдаг уу? Шүтээнүүдийг жигшдэг та өөрөө сүмүүдийг тонодог уу? 23Хуулиар сайрхагч та өөрөө хуулийг зөрчсөнөөрөө Бурханыг гутаадаг уу? 24Учир нь «Бурханы нэр та нараас болж харийнхны дунд доромжлогддог» гэж бичигдсэн байдаг.#Иса 52:5 (LXX)
25Хэрэв та хуулийг биелүүлбэл хозлол нь тустай ажээ. Харин та хуулийг зөрчигч нь мөн бол таны хозлол чинь хозлол биш болдог. 26Тиймээс хэрэв хозлуулаагүй хүн хуулийн шаардлагуудыг сахивал тэрээр хозлуулаагүй ч хозлуулсан мэт тооцогдох бус уу? 27Хозлолыг биедээ хийлгээгүй хүн хэрэв хуулийг сахивал, хуулийн бичиг болон хозлолтой атлаа хуулийг зөрчигч таныг шүүх бус уу? 28Учир нь гаднах байдлаараа иудей байх нь иудей биш бөгөөд махбодын гаднах хозлол нь ч хозлол биш. 29Харин доторх байдлаараа иудей байх нь иудей хүн мөн. Бичгээр бус, Сүнсээр хийлгэсэн зүрх сэтгэлийн хозлол нь хозлол мөн. Тэр хүний магтаал нь хүнээс бус, харин Бурханаас ирдэг юм.#Дх 30:6

Currently Selected:

Ром 2: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Ром 2