YouVersion Logo
Search Icon

Ром 4

4
Абрахам үйлсээс ангид зөвтгөгдсөн
1Тиймд махбодоороо өвөг маань болсон Абрахам юуг олсон гэж бид хэлэх вэ? 2Хэрэв Абрахам үйлсээрээ зөвтгөгдсөн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы өмнө биш. 3Бичвэр юу гэдэг вэ гэвэл «Абрахам, Бурханд итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцсон» гэдэг.#Эх 15:6; Гал 3:6 4Ажилладаг хүний хувьд цалин нь өглөг бус, харин төлбөр гэж тооцогддог. 5Харин сүсэг бишрэлгүй хүнийг ч зөвтгөдөг Тэрээр, үйлддэггүй боловч Өөрт нь итгэдэг нэгний итгэлийг нь зөвд тооцдог. 6Түүнчлэн бас үйлсгүйгээр Бурханд зөв гэж тооцогдсон хүний ивээгдсэнийг Давид
7«Ёс бус явдал нь уучлагдаж,
Нүглүүд нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй.#Дуу 32:1–2
8Нүглийг нь Эзэн үл тооцох
тэр хүн ерөөлтэй» гэжээ.
9Тэгвэл энэ ерөөл нь хозлуулсан хүмүүст хамаатай юу? Эсвэл хозлуулаагүй хүмүүст хамаатай юм уу? Учир нь бид «Итгэлээр нь Абрахамыг зөвд тооцсон» гэж ярьдаг. 10Тийм бол энэ нь яаж тооцуулсан юм бэ? Хозлуулсан байхдаа юу, эсвэл хозлуулаагүй байхдаа юу? Хозлуулсан байхдаа бус, хозлуулаагүй байхдаа юм. 11Абрахам хозлуулаагүй байх үедээ итгэлийнхээ зөвийн тамгаар хозлолын тэмдгийг хүлээн авчээ. Тэр хозлуулалгүй итгэдэг бүх хүний эцэг нь болж, тэднийг зөвд тооцуулахын тулд ингэжээ.#Эх 17:10 12Мөн бидний эцэг Абрахамд хозлолоос нь өмнө байсан итгэлийн мөрөөр мөшгөгч хозлуулсан хүмүүст хозлолын эцэг болов.
Бурханы амлалт итгэлээр биелнэ
13Абрахам болон үр удам нь ертөнцийг өвлөгч болох амлалтыг хуулиар бус, харин итгэлийн зөвдлөөр хүртжээ. #Эх 17:4–6, 22:17–18; Гал 3:29 14Хэрэв хуулиар байгсад л өв залгамжлагчид юм бол итгэл нь талаар, амлалт нь хүчингүй болохсон билээ.#Гал 3:18 15Учир нь хууль уур хилэнг авчирдаг. Харин хаана хууль үгүй байна, тэнд бас зөрчил гэж үгүй.
16Тиймээс нигүүлслийн дагуу байхын тулд тэр амлалт нь итгэлээр ирдэг. Ингэснээр тэрхүү амлалт нь бүх үрд, зөвхөн хуулийн үр удамд төдийгүй мөн Абрахамын итгэлийн үрд ч баталгаатай байх юм. Абрахам нь#Гал 3:7 17үхэгсдийг амилуулагч, байхгүйг байгаагаар дуудагч, өөрийн итгэсэн Бурханы өмнө бид бүгдийн эцэг юм. (Энэ нь «Би чамайг олон үндэстний эцэг болгосон» гэж бичигдсэнчлэн ажээ.) #Эх 17:5 18Найдварын дээд найдвараар тэр итгэсэн бөгөөд «Үр удам чинь ийм олон болно» гэж урьд нь айлдсан ёсоор түүнийг олон үндэстний эцэг болгосон юм.#Эх 15:5 19Тэр зуугаад насалсан тул бие нь нэгэнт үхширснийг болон Сарагийнх нь умай ч үхдэнги болсныг мэдсэн хэдий ч итгэлээр доройтсонгүй.#Эх 17:17 20Бурханы амлалтын талаар тэрээр үл итгэн тээнэгэлзэх бус, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг нь өргөж, 21амласнаа биелүүлэх чадвартайд нь бүрэн итгэж байлаа. 22Тиймээс итгэлээр нь түүнийг зөвд тооцсон ажээ.#Эх 15:6 23«Тэр ийн тооцогдсон» гэсэн нь зөвхөн түүний тухай бичсэн биш 24Эзэн Есүсийг маань үхэгсдээс амилуулсан Түүнд мөн итгэх бидний төлөө билээ. 25Бидний хилэнцээс болж Есүс тушаагдсан бөгөөд биднийг зөвтгөхийн төлөө амилсан юм.#Иса 53:4–5

Currently Selected:

Ром 4: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Ром 4