Ром 5
5
Зөвтгөлийн үр дүн
1Тиймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул Эзэн Есүс Христээрээ дамжин Бурхантай эвлэрсэн.#5:1 эсвэл ЗБ-т биднийг эвлэрүүлсэн билээ. 2Мөн дотор нь зогсдог энэхүү нигүүлсэл уруу бид Түүгээр дамжин итгэлээр орох боломжтой болсон бөгөөд бид Бурханы алдрын найдварт баярладаг.#5:2 эсвэл бахархдаг. 3Түүгээр ч барахгүй мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон нь тэвчээрийг, 4тэвчээр нь батжилыг, батжил нь найдварыг төрүүлдгийг мэднэ. 5Найдвар нь биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг. 6Биднийг дорой байхад, сүсэг бишрэлгүй хүмүүсийн өмнөөс Христ яг л цагтаа үхсэн билээ. 7Хэн нэг нь зөвтний төлөө барагтай бол үхэхгүй ч сайн хүний төлөө хэн нэгэн үхэхээр зүрхэлж магадгүй юм. 8Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө үхсэнээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан. 9Тиймд эдүгээ Түүний цусаар#5:9 эсвэл Түүний золиост үхлээр зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжин уур хилэнгээс ч аврагдах болно. 10Хэрэв бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрсэн юм бол, эвлэрсэн бид тэр тусмаа Түүний амиар аврагдах болно. 11Үүгээр барахгүй Бурханы дотор бидний Эзэн Есүс Христээр дамжин баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ эвлэрлийг авав.
Адам ба Христ
12Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, нүглээр үхэл нь орж ирсэн байхад бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ.#Эх 3:6 13Үнэндээ хуулиас өмнө ч ертөнцөд нүгэл байсан. Хууль үгүй аваас нүгэл эс тооцогдох. 14Гэлээ ч үхэл нь Адамаас Мосе хүртэл, ирэх байсан Түүний дүрс болох Адамын гэм зөрчилтэй адил нүгэл эс үйлдэгсдийг ч ноёрхож байжээ.
15Харин бэлэг бол алдаа зөрчилтэй адилгүй. Хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол, тэгэх тусмаа Бурханы нигүүлсэл болон Есүс Христ гэгч ганц Хүний нигүүлслээр ирсэн бэлэг нь олон хүнд бялхсан юм. 16Бэлэг нь ганц хүний нүглийн үр адил бус. Учир нь нэг алдаа зөрчлийг дагасан шүүлт нь ял дагуулсан бол олон алдаа зөрчлийг дагасан бэлэг нь зөвтгөл дагуулсан юм. 17Ганц хүний алдаа зөрчлөөс болж ганц хүнээр дамжин үхэл нь ноёрхсон юм бол, тэгэх тусмаа нигүүлслийн баялгийг болон зөвт байдлын бэлгийн дүүрэн хүртэгсэд нь Есүс Христ гэгч ганц Хүнээр дамжин амь дор ноёрхоно.
18Тийнхүү ганц алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унасны адил, ганц зөвт үйлээс болж бүх хүн амийн зөвтгөлд хүрэв. 19Учир нь ганц хүний дуулгаваргүйгээс болж олон нь нүгэлтэн болсны адил Ганцын дуулгавраас болж олон нь зөвт болгуулна. 20Хууль ирснээр алдаа зөрчил ихэссэн ч нүгэл ихэссэнээр нигүүлсэл улам бялхсан юм. 21Ингэснээр нүгэл нь үхлээр ноёрхсончлон нигүүлсэл нь бидний Эзэн Есүс Христээр дамжин мөнх аминд аваачих зөвт байдлаар ноёрхох юм.
Currently Selected:
Ром 5: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: