Тит 3
3
Сайныг үйлдэхүй
1Удирдагчид ба эрх баригчдад захирагдаж, дуулгавартай байж, аливаа сайн үйлд бэлэн байн, 2хэнийг ч муулахгүй, хэрүүлч биш, дөлгөөн байж, бүх талаар даруу байдлыг бүх хүнд харуулахыг тэдэнд сануул. 3Учир нь бид бас өөрсдөө урьд нь мунхаг, дуулгаваргүй, мэхлэгдсэн, зүсэн бүрийн хүсэл тачаал хийгээд зугаа цэнгэлд боолчлогдсон, муучлал болон атаа жөтөө дотор амьдралаа өнгөрөөн, бие биенээ үзэн ядаж, үзэн ядагдаж байв. 4Харин бидний Аврагч Бурханы энэрэл болон хүний төлөөх хайр нь ил болоход 5Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин өршөөлийнхөө дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний шинэчлэлээр аварсан юм. 6Тэрээр Ариун Сүнсийг бидэн дээр Аврагч Есүс Христээр маань дамжуулан арвин асгав. 7Түүний нигүүлслээр зөвтгөгдсөнөөр бид мөнх амийн найдварын дагуу өвлөгчид болох юм. 8Энэ бол итгэмжит үг. Эдгээр зүйлийг итгэлтэй яриасай гэж би чамаас хүсэж байна. Тэгвэл Бурханд итгэсэн нь сайн үйлс сахихдаа хянуур болох юм. Энэ нь сайн бөгөөд хүмүүст тустай. 9Харин мунхаг маргалдаан, угийн бичиг, Хуулийн талаарх мэтгэлцээнээс зугт. Ингэх нь ашиггүй хийгээд зохисгүй. 10Зөрчилдсөн хүнээс анхны ба хоёр дахь удаагийн сануулгын дараа татгалз. 11Тийм хүн гажууд бөгөөд нүгэл үйлдэж, өөрийгөө ялладгийг мэд.
Сүүлчийн тэмдэглэл
12Би Артемийг юмуу Тухикийг чам уруу илгээх үед чи Никопольд над дээр яаралтай ирээрэй. Тэнд өвлийг өнгөрөөе гэж би шийдлээ.#Үйл 20:4; Еф 6:21–22; Кол 4:7–8; 2Тм 4:12 13Хуульч Зен, Апол нарт аян замд нь хичээнгүйлэн туслаарай. Тэгвэл тэд дутагдах зүйлгүй болно.#Үйл 18:24; 1Ко 16:12 14Мөн манайхан үр жимсгүй байхгүйн тулд зайлшгүй хэрэгцээний төлөө сайн үйлсэд зүтгэхэд суралцаг. 15Надтай хамт байгаа бүх хүн чамд мэнд хүргэж байна. Итгэл дотор биднийг хайрлагсдад мэнд уламжлаарай. Нигүүлсэл нь та бүгдэд байх болтугай.
Currently Selected:
Тит 3: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: