Зехариа 11
11
1Ливан аа, хаалгуудаа онгойлго
Хуш моддыг#11:1 хуш мод: Хүчирхэг хаанчлалыг бэлгэдэж байна. чинь гал залгиг.
2Майлс мод оо, уйлагтун.
Учир нь хуш мод унаж,
Сүр жавхлант модод устгагдлаа.
Башаны царс модод оо уйлагтун.
Түнэр ой доош буув.
3Сүр жавхлан нь сүйтгэгдсэнд
Тэнд хоньчдын уйлах дуулдана.
Иорданы бардамнал сүйрсэн тул
Залуу арслангуудын архирах нь сонсдоно.
Хоёр өөр хоньчин
4Миний Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Сүргийг нядлагдах үйл уруу нь хариул.#11:4 хоньчин: Хоньчин нь хаан эсвэл удирдагчийг, хонь нь ард түмниийг төлөөлж байна. 5Тэднийг худалдан авч нядлагсад нь шийтгүүлэлгүй, тэднийг худалдсан хүмүүс нь «ЭЗЭН ерөөгдөх болтугай. Учир нь би баяжив» гэлцэнэ. Тэднийг өрөвдөх сэтгэл хоньчдод нь байхгүй. 6Би энэ газрын оршин суугчдыг цаашид өрөвдөхгүй” гэж ЭЗЭН тунхаглаад “Гэвч үзэгтүн, Би хүмүүсийг бие биенийх нь гарт, хааных нь гарт унагана. Тэд тэр газрыг цохино. Би тэдний гараас тэднийг аврахгүй” гэв. 7Би сүргийг нядлах үйл уруу нь хариулсан учир сүрэг зовов. Би өөртөө хоёр таяг авав. Нэгийг нь Би Тааламж гэж дуудаад, нөгөөг нь Нэгдэл гэж дуудав. Ингээд Би сүргээ хариулав. 8Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг нядаав. Учир нь тэднээс болж миний сэтгэл мятарч, тэд ч өөрсдөө намайг зэвүүрхэн жигшив. 9Тэгээд би “Би та нарыг хариулахгүй. Үхэх ёстой нь үхэг, хядагдах ёстой нь хядагдаг. Үлдэгсэд нь нэг нэгнийхээ махыг идэг” гэв. 10Би Тааламжийн таягаа авч, бүх ард түмнүүдтэй байгуулсан Өөрийн гэрээг цуцлахын тулд түүнийг хэсэг болгон хугалав. 11Ингээд энэ нь тэр өдөр цуцлагдсан бөгөөд намайг харж байсан сүргийн зовогсод нь энэ бол ЭЗЭНий үг байсныг ойлгов. 12Би тэдэнд “Хэрэв энэ нь та нарт сайн гэж үзэгдвэл надад хөлсийг минь өг. Харин, хэрэв үгүй бол боль” гэв. Ингээд тэд миний хөлс гэж гучин мөнгөн шекел хэмжив.#Мт 26:15 #Мт 27:9–10 13ЭЗЭН надад “Би тэднээр үнэлүүлсэн энэхүү гайхамшигт үнэ хөлсийг ваарчин уруу шид” гэв. Ингээд би гучин мөнгөн шекел авч, ЭЗЭНий өргөөн дотор ваарчин уруу чулуудав.#11:13 ЭНО-д Өргөөний эрдэнэсийн санд хий. 14Дараа нь Иуда ба Израилийн хоорондын ах дүүсийн барилдлагааг эвдэхийн тулд би өөрийн хоёр дахь таяг болох Нэгдэлийг хэсэг болгон хугалав. 15ЭЗЭН надад “Тэнэг хоньчны хэрэгслийг өөртөө дахин ав. 16Үзэгтүн! Сүйрснийг ойшоодоггүй, бутарсныг хайдаггүй, хугарсныг эмчилдэггүй, зогсогч нэгнийг нь дэмждэггүй атлаа харин тарган хонины махыг идэж, турууг нь тастах хоньчинг Би энэ газарт босгох гэж байна. 17Сүргээ орхигч зохисгүй хоньчин хөөрхий еэ!
Түүний гар болон баруун нүдэн дээр нь илд байх болно!
Түүний гар нь бүхлээрээ хатаж,
Баруун нүд нь сохор болно”
Currently Selected:
Зехариа 11: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: