1 САМУЕЛ 18
18
1Давид Саултай ярилцаж дуусахад, Ионатаны сэтгэл Давидын сэтгэлтэй нийцэв. Ионатан Давидыг өөрийн адил хайрлалаа. 2Саул тэр өдөр Давидыг үлдээн, эцгийнх нь гэрт буцаагаагүй билээ. 3Ионатан Давидыг өөрийн адил хайрласан тул Давидтай гэрээ байгуулав. 4Ионатан өмсөж байсан гадуур дээлээ тайлж, өөрийн хуяг дуулгыг илд, нум сум, бүс зэргийн хамт Давидад өгөв. 5Ийнхүү Давид Саулын илгээсэн газар бүрд явж, ялалт байгуулсанд Саул түүнийг дайчдынхаа ахлагч болгов. Энэ нь бүх ард түмний болон Саулын зарц нарын ч таалалд нийцжээ.
6Давид өнөөх филист хүнийг устгаад, бүгдээр буцаж ирж байхад эмэгтэйчүүд Израилийн бүх хотуудаас гарч ирэн, хэнгэрэг барин, дуу дуулж бүжиглэн, баяртайгаар, хөгжмийн зэмсэг барин Саул хааныг угтав. 7Эмэгтэйчүүд хөгжим тоглон,
—Саул мянгыг алж, Давид түмийг алав хэмээн дуулалдав. 8Тэгэхэд энэ үг Саулын дургүйг хүргэсэн тул тэр ихэд уурлан,
—Тэд Давидад түмийг хамааруулж, надад мянгыг өгөв. Одоо түүнд хаанчлал л дутуу байна уу? хэмээн хэлжээ. 9Тэр өдрөөс хойш Саул Давидыг сэжиглэн харах болов.
10Дараа өдөр нь Бурханаас ирсэн муу сүнс Саул уруу хүчтэй дайрч, Давид урьдын адил ятгаа гартаа авч тоглох мөчид тэр гэр дотроо солиоров. Саулын гарт жад байлаа. 11Саул “Давидыг хананд хадъя” гэж бодоод тэр жадыг шидэв. Гэтэл Давид түүнээс хоёр удаа зайлав. 12Саул Давидаас айж байв. Учир нь ЭЗЭН Саулаас салж, Давидтай хамт байв. 13Тийм учраас Саул Давидыг өөрөөсөө зайлуулж, түүнийг мянгатын даргаар тавив. Давид хүмүүсийн тэргүүнд зогсон удирдаж байв. 14ЭЗЭН Давидтай хамт байсан учир тэр бүх юманд агуу амжилтыг олж байв. 15Давид агуу их амжилт олж буйг үзээд Саул түүнээс маш их айж байлаа. 16Харин бүх Израиль болон Иуда Давидыг хайрлав. Учир нь тэр тэдний тэргүүнд зогсон удирдаж байв.
17Дараа нь Саул Давидад
—Энэ бол миний том охин Мераб. Үүнийг чамд эхнэр болгон өгье. Зөвхөн миний төлөө зоригтой байж, ЭЗЭНий тулалдаанд тулалдагтун хэмээн өгүүлэв. Учир нь Саул
—Миний гар бус, харин филистчүүдийн гар Давидын эсрэг байг хэмээн санасан ажээ. 18Гэвч Давид Саулд
—Би хэн билээ? Миний амьдрал, миний эцгийн гэр бүл ч Израильд юу билээ? Би яаж хааны хүргэн болох вэ? хэмээн өгүүлэв. 19Ингээд Саулын охин Мерабыг Давидад өгөх байтал Мехолат хүн Адриелд эхнэр болгон өгсөн ажээ.
20Саулын охин Михал Давидад хайртай болсныг Саулд мэдэгдэхэд Саул түүнийг хүлээн зөвшөөрөв. 21Саул
—Михал Давидад урхи болж, филистчүүдийн гар түүний эсрэг болохын тулд Михалыг түүнд өгье хэмээн бодов. Тийм учраас Саул Давидад
—Өнөөдөр чи хоёр дахь удаагаа миний хүргэн болж болно гэв. 22Тэгээд Саул зарц нартаа тушаан
—Давидад нууцаар ингэж хэл. “Харагтун. Хаан таныг таалж, түүний зарц нар нь ч бүгд таныг хайрлаж байна. Тиймээс хааны хүргэн бологтун” гэж ятга хэмээв. 23Ийнхүү Саулын зарц нар эдгээр үгсийг Давидад дуулгав. Гэвч Давид
—Би ядуу хүн бөгөөд дорд гаралтай болохоор хааны хүргэн болох нь хялбар зүйл гэж та нар санаж байна уу? гэв. 24Саулын зарц нар Давидын хэлсэн эдгээр үгсийг Саулд мэдүүлсэн билээ. 25Тэгэхэд Саул
—Та нар Давидад ийнхүү хэлэгтүн. “Хаан дайснаасаа өшөөгөө авахын тулд зуун филист хүний хөвчний арьснаас өөр юуг ч инж болгон авахыг хүсэхгүй байна” гэсэн хэмээн өгүүлэв. Саул Давидыг филистчүүдийн гараар хорлуулахыг төлөвлөн санаархаж байв. 26Саулын зарц нар эдгээр үгсийг Давидад мэдүүлэхэд, хааны хүргэн болох энэ болзол түүнд таалагдав. Тогтоосон хугацаа дуусахаас өмнө 27Давид босож, хүмүүстэйгээ хамт явж, филистчүүдийн дундаас хоёр зуун хүнийг цохиж алсан билээ. Давид тэдний хөвчний арьсыг авчирч, хааны хүргэн болохын тулд тэдгээрийн тоо ёсоор нь хаанд өгөв. Ийнхүү Саул охин Михалаа Давидад эхнэр болгон өгчээ. 28ЭЗЭН Давидтай хамт байгааг болон өөрийнх нь охин Михал Давидад хайртайг Саул харж мэдээд 29Давидаас улам их айв. Тийнхүү насан туршдаа Саул Давидын өстөн болжээ.
30Филистчүүдийн ноёд дайтахаар ирэх бүрд Давид Саулын бүх түшмэдээс илүү мэргэн ханддаг байв. Иймээс түүний нэр улам ихээр алдаршив.
Currently Selected:
1 САМУЕЛ 18: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: