1 САМУЕЛ 24
24
1Саул филистчүүдийг мөшгөн хөөгөөд, буцан ирэхэд нь
—Давид одоо Енгедийн цөлд байна гэдгийг мэдэгдэв. 2Тэгээд Саул бүх Израилиас гурван мянган шилэгдсэн хүнийг авч, Давид болон түүний хүмүүсийг эрж хайхаар Янгирын хаднуудын урдуур явав. 3Тэрээр замдаа хонины хашаатай газарт ирсэн ба тэнд агуй байсанд Саул бие засахаар тийш оров. Энэ үед Давид болон түүний хүмүүс тэр агуйн мухарт сууцгааж байв. 4Давидын хүмүүс өөрт нь
—ЭЗЭН танд “Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгөх гэж байна. Түүнийг өөрийн дураар болгогтун” хэмээн айлдсан тэр цаг өдөр нь болов гэцгээв. Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авав. 5Үүний дараа Давид Саулын дээлийн хормойноос огтолж авсандаа сэтгэл нь ихэд зовов. 6Тэрээр хүмүүстээ
—ЭЗЭН байгаа тул, ЭЗЭНий тосолсон өөрийн эзэнд би ийнхүү хандан, тэр ЭЗЭНий тосолсон хүн тул түүний эсрэг гараа сунгасан ийм хэрэг надаас хол байг хэмээн өгүүлэв. 7Давид ингэж өгүүлээд хүмүүсээ ятган, Саул уруу дайрахыг тэдэнд зөвшөөрсөнгүй. Саул ч босож, агуйгаас гарч, замдаа гарав.
8Үүний дараа Давид босож, агуйгаас гарч, Саулын араас дуудан
—Эзэн хаан минь! гэв. Саулыг эргэж харахад Давид нүүрээрээ газарт хүртэл мэхийн, сунан мөргөв. 9Давид Саулд
—Та юунд “Давид таныг хорлох гэж байна” гэж хэлдэг хүмүүсийн үгэнд итгэж байгаа юм бэ? 10Үнэндээ өнөөдөр энэ агуйд ЭЗЭН таныг миний гарт өгснийг энэ өдөр та харсан билээ. Зарим маань таныг алъя хэмээсэн боловч би таныг өрөвдөж, “Би өөрийн эзний эсрэг гар сунгахгүй, учир нь тэр бол ЭЗЭНий тосолсон хүн” хэмээн өгүүлсэн билээ. 11Эцэг минь, миний гарт байгаа өөрийнхөө дээлийн хормойг сайн харагтун. Учир нь би таны дээлийн хормойг огтолж авсан боловч таныг алаагүй энэ зүйлээр надад хорон санаа, тэрслэх байдал байхгүй бөгөөд би танд нүгэл үйлдээгүй гэдгийг лавтай мэдэгтүн. Тийм атал та миний амийг авахаар эрж байна. 12ЭЗЭН та бид хоёрыг шүүж, ЭЗЭН танаас өшөөг минь авах болтугай. Харин миний гар таны эсрэг байхгүй. 13Эртний цэцэн үгэнд “Нүгэлтнээс нүгэл гардаг” гэдэг билээ. Харин би танд гар хүрэхгүй. 14Израилийн хаан хэний араас ирсэн бэ? Та хэнийг хөөн мөшгөж байна вэ? Энэ чинь үхсэн нохой, нэг бөөсний араас хөөсөнтэй адил. 15Тийм учраас ЭЗЭН шүүгч болж, та бид хоёрын хоорондохыг шийдэж, Тэр миний гомдлыг хараад шийдэж, таны гараас намайг аврах болтугай хэмээн өгүүлэв.
16Давид Саулд ингэж хэлсний дараа Саул
—Давид хүү минь, энэ чиний дуу юу? гээд, эхэр татан чангаар уйлав. 17Тэр Давидад
—Чи надаас илүү зөвт байна. Учир нь чи надад сайн хандаж байтал би чамд муу хандав. 18Чи надад сайныг үйлдэж байсныг, мөн ЭЗЭН намайг чиний гарт тушаасан атал чи намайг алсангүй гэдгээ өнөөдөр надад мэдүүллээ. 19Өөрийн дайсныг олсон хүн түүнийг зүгээр суллан тавих уу? Тийм учраас чиний өнөөдөр надад үйлдсэн хэргийн төлөө ЭЗЭН чамайг сайн сайхнаар шагнах болтугай! 20Харагтун, чи заавал хаан болж, чиний гарт л Израилийн хаанчлал тогтоно гэдгийг би лавтай мэднэ. 21Миний дараа үлдэх миний үр удмыг чи устгахгүй, миний нэрийг миний эцгийн гэрээс таслахгүй гэдгийг ЭЗЭНээр надад тангараглагтун хэмээн өгүүлэв. 22Давид үүнийг Саулд тангараглав. Саул өөрийн гэртээ буцаж, харин Давид болон түүний хүмүүс бэхлэлт уруу явав.
Currently Selected:
1 САМУЕЛ 24: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: