YouVersion Logo
Search Icon

2 КОРИНТ 5

5
1Учир нь хэрэв бидний газар дахь гэр болох майхан нурах аваас бидэнд гараар баригдаагүй, тэнгэрт мөнх байх, Бурханы барилга буйг бид мэддэг. 2Учир нь бид тэнгэрээс буй бидний орших оронг өмсөхийг их хүсэж, энэ майханд ёолон байдаг. 3Хэрэв бид хувцасласан байх аваас нүцгэнээр олдохгүй. 4Учир нь бид энэ майхандаа байх зуураа дарамттай байж, ёолдог юм. Яагаад гэвэл үхлийн бие нь амиар залгигдсан байхын тулд бид тайлахыг бус, өмсөхийг хүсдэг юм. 5Эдүгээ биднийг энэхүү зорилгын төлөө бэлдсэн нь бидэнд Сүнсийг барьцаа болгон өгсөн Бурхан мөн.
6Тиймээс бид үргэлж урамтай байдаг бөгөөд бие дотроо суух зуураа Эзэнээс хол байгаагаа мэддэг юм. 7Учир нь бид үзэгдэж байгаагаар бус, харин итгэлээр алхаж байна. 8Бид урамтай байдаг бөгөөд биеэсээ холдон явж, Эзэнтэй хамт гэртээ байх нь хавьгүй дээр гэж боддог. 9Тиймд гэртээ байсан ч, гэрээсээ холдсон ч Түүнд таалагдах нь бидний эрмэлзэл билээ. 10Учир нь хүн бүр мууг ч бай, сайныг ч бай, юу үйлдсэнийхээ төлөө биеэрээ хариугаа авахын тулд бид бүгдээрээ Христийн шүүхийн суудлын өмнө гарч ирэх ёстой.
11Иймээс бид Эзэнээс эмээхүйг мэдэж, хүмүүсийг ятгадаг. Бид Бурханд ил тод болсон билээ. Мөн та нарын мөс чанарын дотор ч бид ил тод болсон гэж би найддаг. 12Бид өөрсдийгөө дахиж та нарт сайшаах гээгүй. Харин биднээр бахархах боломжийг та нарт өгч байна. Ингэвэл зүрхэнд байгаагаараа бус, харин гаднах төрхөөрөө бахархдаг тэдгээр хүмүүст та нар хэлэх хариутай болно шүү дээ. 13Учир нь хэрэв бид ухаанаа алдсан бол энэ нь Бурханы төлөө юм. Хэрэв бид эрүүл ухаантай байгаа бол энэ нь та нарын төлөө юм. 14Нэг нь бүх хүмүүсийн төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж бид ятгагдсан тул Христийн хайр биднийг албаддаг. 15Тэр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой.
16Иймд үүнээс хойш бид хэнийг ч махан биеийн дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махан биеийн дагуу мэддэг байсан ч гэсэн эдүгээ бид Түүнийг дахиад тийм байдлаар нь мэдэхгүй. 17Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна. 18Бүх юмс Бурханаас байгаа юм. Тэр Христээр биднийг Өөртэйгөө эвлэрүүлж, бидэнд эвлэрлийн үйлчлэлийг өгсөн байна. 19Яагаад гэвэл Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж, хүмүүсийн гэм бурууг үл харгалзсан бөгөөд эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ. 20Иймээс бид Христийн төлөөх элчин сайд нар юм. Бурхан биднээр дамжуулж ятгаж байгаачлан бид Христийн төлөө та нараас гуйя. Бурхантай эвлэрцгээ. 21Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм.

Currently Selected:

2 КОРИНТ 5: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in