YouVersion Logo
Search Icon

3 ИОХАН 1

1
1Ахлагч би үнэн дотор миний хайрладаг хайрт Гайост илгээв.
2Хайрт минь, сэтгэл тань амар тайван байгаагийн адил бүх зүйл тань сайн сайхан байж, эрүүл энх байгаасай хэмээн би залбирч байна. 3Ах дүү нар ирж, чиний үнэнийг буюу чамайг үнэний дотор хэрхэн явж буйг гэрчилсэнд би маш их баярласан. 4Миний хүүхдүүд үнэн дотор явж байгааг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад байхгүй билээ.
5Хайрт минь, чи ах дүүгийнхээ төлөө, ялангуяа харь хүмүүсийн төлөө аливааг хийхдээ итгэмжтэй зүтгэж байгаа юм байна. 6Чиний хайрын тухай тэд чуулганы өмнө гэрчилсэн юм. Бурханд зохистой байдлаар тэднийг аян замд нь үдэж байвал чи сайн байх болно. 7Учир нь тэд харь үндэстнүүдээс юу ч авалгүй Нэрийн төлөө явцгаасан билээ. 8Тиймээс тэдэн шиг хүмүүсийг бид дэмжих ёстой. Тэгснээр бид үнэний хамтран зүтгэгч болох билээ.
9Би зарим нэг зүйлийг чуулганд бичсэн. Харин тэдний дунд тэргүүн болохыг дурлагч Диотреф биднийг хүлээж авахгүй байгаа юм. 10Иймээс би очвол, түүний хийдэг үйл хэргийг нь сануулна. Юу гэвэл, тэр биднийг балмад үгсээр зүй бусаар буруутгасан юм. Үүгээр ч сэтгэл ханахгүй, тэр ах дүү нараа хүлээн авдаггүй бөгөөд хүлээн авахыг хүсэгчдийг хориглон, чуулганаас хөөж байна.
11Хайрт минь, мууг биш, харин сайныг дуурай. Сайныг үйлдэгч нь Бурханых. Мууг үйлдэгч нь Бурханыг хараагүй юм. 12Бүх хүн төдийгүй үнэн нь Деметрийг сайнаар гэрчилдэг.
13Бичих зүйл надад олон байгаа боловч би бийр янтай нийлүүлэн чамд бичихийг хүсэхгүй байна. 14Харин чамтай удахгүй уулзана гэдэгтээ найдаж байна. Бид нүүр нүүрээрээ учран ярилцах болно. 15Амар тайван нь чамд байг. Чамд анд нөхөд чинь мэнд хүргэж байна. Анд нөхдөд нэрээр нь мэнд хүргээрэй.

Currently Selected:

3 ИОХАН 1: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in