ҮЙЛС 8
8
1Түүнийг алсан явдлыг Саул сайшааж байлаа.
Тэр өдөр Иерусалим дахь чуулганы эсрэг хүчтэй хавчлага өрнөв. Элч нараас бусад нь бүгд Иудей болон Самарийн нутгуудад тархав. 2Стефаныг сүсэгтэй хүмүүс оршуулж, түүний хойноос ихэд гашуудан уйлцгаав. 3Харин Саул чуулганыг хоосруулж, айлаас айлд орж эр, эм гэлгүй баривчлан шоронд хийж байлаа.
4Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв. 5Филип Самарийн хотод ирж, оршин суугчдад нь Христийг тунхаглав. 6Хурсан олон Филипийн үйлдэж байсан тэмдгүүдийг харж, түүнийг сонсож, санал нэгтэйгээр яриаг нь анхааран чагнаж байлаа. 7Учир нь бузар сүнсэнд эзлэгдсэн олон хүмүүсээс тэдгээр нь зайлахдаа чанга дуугаар хашхиран гарч байлаа. Саа өвчтэй болон доголон олон хүмүүс эдгэрч байв. 8Тэр хот үлэмж баяр баясалтай байв.
9Хотод илбэ үзүүлэн, самарийнхныг гайхшруулж байсан тэдний дунд агуу нэгэн хэмээх Симон гэгч нэг эр байжээ. 10Тэд их багагүй бүгдээрээ түүнд анхаарал хандуулж,
—Бурханы Агуу Хүч хэмээн нэрлэдэг чинь энэ хүн байна гэцгээдэг байж. 11Тэр удаан хугацааны турш илбээр бусдыг гайхшруулж байсан тул тэд түүнд анхаарлаа хандуулдаг байжээ. 12Харин Бурханы хаанчлал болон Есүс Христийн нэрийн тухай сайн мэдээг тунхагласан Филипт итгэсэн эрэгтэй, эмэгтэй олон хүмүүс баптисм хүртэцгээж байлаа. 13Симон хүртэл итгэсэн бөгөөд баптисм хүртсэний дараа Филипийг дагах болж, гайхамшгууд болон тэмдгүүд үйлдэгдэхийг харан, үргэлж гайхаж хоцордог байв.
14Самари нь Бурханы үгийг хүлээн авсныг Иерусалим дахь элч нар сонсоод Петр, Иохан нарыг тэдэн уруу явуулав. 15Тэд ирж, тэдэнд Ариун Сүнсийг авахуулахын төлөө залбирчээ. 16Учир нь тэдний хэнд ч Ариун Сүнс хараахан буугаагүй байсан бөгөөд тэд Эзэн Есүсийн нэрээр зөвхөн баптисм хүртсэн байжээ. 17Тэгээд тэр хоёр тэдэн дээр гараа тавихад тэд Ариун Сүнсийг хүлээн авч байлаа. 18Элч нарын гар тавилтаар дамжуулан Ариун Сүнс өгөгдөж буйг ажигласан Симон тэр хоёрт мөнгө өгч,
— 19Энэ эрх мэдлээ бас надад өгөөч. Тэгвэл би гараа тавьсан хүн бүрийг Ариун Сүнстэй болгоно шүү дээ гэв. 20Гэвч Петр түүнд
—Мөнгө чинь чамтай хамт мөхөг. Учир нь Бурханы бэлгийг мөнгөөр авч болно гэж чи санажээ. 21Бурханы өмнө зүрх чинь зөв биш учир энэ үйлсэд чиний хэрэг, чиний оролцоо байхгүй. 22Энэ хар санаархалдаа гэмшиж Эзэнд залбир. Магадгүй зүрхэн дэх хар санаа чинь зайлуулагдаж болох юм. 23Учир нь чи хор шар, худал хуурмагийн хүлээсэнд байгааг чинь би харж байна гэжээ. 24Симон хариуд нь
—Саяны таны хэлсэн бүхэн надад бүү учраасай гэж миний төлөө та нар өөрсдөө Эзэнд залбирч өгөөч гэв.
25Тэд чин сэтгэлээсээ Эзэний үгийг гэрчилж, тунхаглаад Иерусалим уруу буцсан бөгөөд мөн Самарийн олон тосгонд сайн мэдээг тунхаглав.
26Харин Эзэний тэнгэр элч Филипт
—Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш яв гэлээ. (Энэ нь цөлийн зам) 27Тэр ч босоод явав. Тэгтэл тэнд Етиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч Етиопын тайган амбан Иерусалимд мөргөл үйлдэхээр ирээд, 28буцан явж байжээ. Тэр буцах замдаа тэргэндээ эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж явав. 29Сүнс Филипт хандаж
—Тэр тэргийг гүйцэн оч гэв. 30Гүйн очтол, өнөөх амбан эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж байх нь Филипт сонсдов. Тэгээд түүнээс
—Та уншиж байгаагаа ойлгож байна уу? гэж асуухад 31тэр
—Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгох билээ? гээд Филипийг тэргэндээ урьж суулгав. 32Түүний уншиж байсан Судрын хэсэг гэвэл,
“Тэр нядлагдах хонь мэт хөтлөгдсөн бөгөөд
Хяргагчийн өмнө буй хурга дуугүй байдаг шиг Тэр амаа ч нээгээгүй юм.
33Тэр басамжлал, доромжлолд шийтгэгдсэн.
Хэн Түүний угсаатай хамаатай болох вэ?
Учир нь Түүний амь дэлхийгээс зайлуулагдсан юм”
гэсэн нь аж. 34Мөнөөх тайган хүн Филипт хандаж
—Энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу, аль эсвэл өөр хэн нэгний тухай ярьж байна уу? Надад хэлж өгөөч гэсэнд 35Филип ам нээн тэрхүү Судраас эхлэн Есүсийн тухай түүнд ярьж өгөв. 36Тэд замаараа явсаар устай газар хүрч иржээ. Тайган хүн
—Хараач, ус байна. Баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ гэв. 37[Филип
—Хэрэв чи бүх зүрхээрээ итгэвэл, болно гэсэнд тэр
—Есүс Христ бол Бурханы Хүү мөн гэдэгт би итгэж байна хэмээн хариулав.] 38Мөнөөх тайган хүн тэргийг зогсоохыг тушаав. Тэгээд тэд хоёулаа ус уруу орж, Филип түүнд баптисм хүртээжээ. 39Тэд уснаас гарч ирэх үед Эзэний Сүнс Филипийг авч одов. Тайган түүнийг дахин олж хараагүй хэдий ч баяр баясалтайгаар замд гарчээ. 40Харин Филип Азотод ирснээ мэдэв. Тэр Кайсарид хүртлээ дайран гарсан бүх хотуудад сайн мэдээг дэлгэрүүлсээр явлаа.
Currently Selected:
ҮЙЛС 8: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: