ДЭД ХУУЛЬ 34
34
1Тэгээд Мосе Моабын тал газраас Небо ууланд авирч, Иерихогийн эсрэг талд орших Писгагийн оргилд гарав. ЭЗЭН түүнд бүх газрыг буюу Гилеадаас Дан хүртэл, 2бүх Нафтали, Ефраим ба Манассегийн газар, баруун далай хүртэлх Иудагийн бүх газар, 3Негев, далдуу модны хот Иерихогийн хөндий тал газрыг Зоар хүртэл үзүүлжээ. 4ЭЗЭН түүнд хандан
—Энэ бол “Би үүнийг та нарын үр удамд өгнө” гэж айлдан Абрахам, Исаак, Иаковд Миний тангарагласан газар юм. Би түүнийг өөрийн чинь нүдээр харууллаа. Харин чи тийшээ гатлан очиж болохгүй гэж айлджээ. 5Тэгээд ЭЗЭНий зарц Мосе ЭЗЭНий айлдсан ёсоор Моабын нутагт үхжээ. 6Түүнийг Бет-пеорын эсрэг талд орших Моаб нутгийн хөндийд оршуулжээ. Харин түүний булшийг өнөөг хүртэл хэн ч мэдэхгүй. 7Мосе үхэхдээ зуун хорин настай байсан ч нүднийх нь гал буурсангүй, хүч тэнхээ нь ч харьсангүй. 8Израилийн хөвгүүд Мосегийн хойноос Моабын талд гуч хоног уйлан гашуудацгаажээ. Тэгээд Мосегийн хойноос уйлан гашуудах хугацаа дуусжээ.
9Мосе Нуны хүү Иошуа дээр гар тавин томилсон учраас тэр мэргэн ухааны сүнсээр дүүрэн болжээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНээс Мосед тушаасан ёсоор Иошуагийн үгийг даган, гүйцэлдүүлжээ. 10Түүнээс хойш ЭЗЭНтэй нүүр нүүрээрээ учирч, таньж мэдсэн Мосе шиг эш үзүүлэгч Израильд гарсангүй. 11ЭЗЭН Мосег Фараоны эсрэг, түүний бүх зарц нар, түүний бүх газар нутгийн эсрэг Египетийн нутагт гүйцэлдүүлэх бүх тэмдэг, гайхамшгуудын төлөө болон 12бүх израильчуудын өмнө Мосегийн гүйцэтгэсэн бүх хүчит үйлс, үлэмжийн айдас хүйдсийн төлөө илгээсэн юм.
Currently Selected:
ДЭД ХУУЛЬ 34: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: