ЭХЛЭЛ 7
7
1ЭЗЭН Ноад хандаж
—Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөв шударга байгааг Би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ хөвөгч авдарт ор. 2Чи бүх цэвэр амьтны төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь, бузар амьтны төрөл бүрээс хоёр хоёрыг эр эмээр нь өөртөө ав. 3Бас бүх газар дэлхий дээр үр удмыг нь амьд үлдээхийн тулд тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудын төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь ав. 4Одоогоос долоо хоногийн дараа Би дөчин өдөр, дөчин шөнийн турш бороо оруулж, өөрийнхөө бүтээсэн амьтай бүхнийг газрын хөрснөөс арчина гэв. 5Ноа өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор бүхнийг хийжээ.
6Дэлхий дээр үер болоход Ноа зургаан зуун настай байлаа. 7Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдтэйгээ хамт үерийн усны улмаас хөвөгч авдартаа оржээ. 8Цэвэр амьтад, бузар амьтад, шувууд болон газраар мөлхөгч бүхэн 9Бурханы Ноад тушаасан ёсоор эр эм, хос хосоороо Ноад очиж, хөвөгч авдарт нь оржээ. 10Тэгээд долоо хоногийн дараа дэлхийд үерийн ус буув. 11Ноаг зургаан зуун нас хүрсэн тэр жилийн хоёр дахь сарын арван долооны өдөр газрын гүний бүх булаг асар ихээр оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ. 12Дөчин өдөр, дөчин шөнийн турш дэлхий дээр бороо асгарав.
13Яг тэр өдөртөө Ноа, түүний хөвгүүд Шем, Хам, Иафет, Ноагийн эхнэр болон гурван бэр нь хөвөгч авдартаа оров. 14Мөн тэд болон бүх араатан амьтад төрөл төрлөөрөө, бүх мал адгуус төрөл төрлөөрөө, бүх газраар мөлхөгч төрөл төрлөөрөө, бүх жигүүртэн шувууд төрөл төрлөөрөө, 15амин амьсгаатай хамаг биетэн хос хосоороо Ноад очиж, хөвөгч авдарт нь оржээ. 16Орсон болгон нь бүх махан биетний эр эм байв. Бурханы Ноад тушаасан ёсоор хөвөгч авдарт орсонд ЭЗЭН түүний араас хаажээ. 17Газар дэлхий дээр дөчин хоног үер бууж, ус нэмэгдэхэд, хөвөгч авдар газраас дээш хөвөн гарч ирэв. 18Ус улам ихсэн, газар дээгүүр бялхан хальж, хөвөгч авдар усны мандал дээр хөвж байв. 19Газар дэлхий дээрх ус улам хүчтэй хальж, тэнгэрийн доорх өндөр уулс бүгд усаар бүрхэгджээ. 20Ус арван таван тохой дээш өргөгдөж, уулс усаар бүрхэгджээ. 21Газар дэлхий дээрх хөдлөгч хамаг амьтан: жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ. 22Хуурай газар дээрх хамартаа амийн сүнсний амьсгаатай бүхэн үхэв. 23Ингээд Тэрээр хүн төрөлхтнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ. Гагцхүү Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байгсад л үлджээ. 24Ус зуун тавин хоногийн турш дэлхий дээр хальж байв.
Currently Selected:
ЭХЛЭЛ 7: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: