YouVersion Logo
Search Icon

ИСАИА 3

3
1Харагтун,
Түмэн цэргийн БУРХАН Эзэн хангамж,
туслалцааг Иерусалим болон Иудагаас зайлуулах гэж байна.
Талхны бүх хангамж,
усны бүх хангамж,
2хүчит эрс болон дайчид,
шүүгчид ба эш үзүүлэгч,
төлөгч ба ахлагч,
3тавьтын ахлагч ба хүндэт хүн,
зөвлөгч ба уран зураач болон чадварлаг илбэчдийг ч зайлуулна.
4Би нялх хөвгүүдийг тэдний ноёд болгож,
эрх хүүхдүүд тэднийг захирна.
5Ард олон дарлагдаж,
хүн бүр нэг нь нөгөөгөө,
хөршөө дарлаж,
залуус нь өвгөд уруугаа,
захирагдагсад нь хүндэт хүмүүс уруу дайрна.
6Нэг хүн эцгийнхээ гэрт ахыгаа барьж авч
“Чамд нөмрөг бий.
Чи бидний захирагч бол.
Энэ балгаснууд чиний гар дор орно” гэж хэлэхэд,
7тэр өдөр өнөөх хүн дуугаа өндөрсгөн
“Би эмч болохгүй.
Манай гэрт талх ч байхгүй,
нөмрөг ч байхгүй.
Тийм учраас намайг ард түмний захирагчаар томилох ёсгүй” гэх болно.
8Юу гэвэл,
Иерусалим бүдэрч,
Иуда уналаа.
Учир нь тэдний хэл болон үйлс нь ЭЗЭНий эсрэг байж,
Түүний сүр жавхлант оршихуйн эсрэг босжээ.
9Тэдний царайны хувирал өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг.
Тэд Содом шиг өөрсдийн нүглээ далдлалгүй дэлгэн үзүүлдэг.
Өөрсдийнхөө дээр бузар мууг авчирсан тэд золгүй еэ!
10Сайн сайхан яваарай гэж зөв хүмүүст хэлэгтүн.
Учир нь тэд өөрсдийнхөө үйлдлийн үр жимсийг идэх болно.
11Хар санаатан золгүй еэ!
Муу муухай нь түүнтэй хамт байг!
Яагаад гэвэл тэр гарынхаа хувийг хүртэх болно.
12Ард түмэн минь!
Хүүхдүүд тэднийг дарлаж,
эмэгтэйчүүд тэднийг захирдаг.
Ард түмэн минь,
та нарыг дагуулагчид та нарыг төөрүүлж,
замыг чинь будлиулж байна.
13ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож,
хүмүүсийг шүүхээр зогслоо.
14ЭЗЭН Өөрийн ард түмний ахлагчид болон ноёдтой хамт шүүхэд орж байна.
“Усан үзмийн талбайг та нар цөлмөсөн.
Ядуусаас дээрэмдсэн олз чинь та нарын гэрт бий.
15Миний ард түмнийг дарлаж,
ядуусын нүүрийг нунтаглана гэдэг чинь юу гэсэн үг вэ?” гэж
түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.
16ЭЗЭН ийнхүү айлдав.
“Сионы охид бардам учраас толгойгоо өргөн,
өдсөн харцаар ширтэн алхаж,
хөлийн бугуйвчаа хүртэл жингэнүүлэн ихэмсгээр алхаж байна.
17Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно.
ЭЗЭН тэдний магнайг нь нүцгэлнэ”.
18Тэр өдөр Эзэн тэдний хөлийн бугуйвч, толгойн зүүлт, саран хэлбэртэй чимэглэл, 19ээмэг, бугуйвч, гивлүүр, 20малгай, хөлийн гинж, бүс,
сүрчигний хайрцаг, сахиус, 21хурууны бөгж, хамрын гархи, 22ёслолын хувцас, гадуур цамц, нөмрөг, мөнгөний түрийвч, 23толь, дотуур хувцас, алчуур, гивлүүр зэргийг бүгдийг нь авч хаяна.
24Анхилуун сүрчгийг өмхий ус,
бүсийг олс,
гоёмсог зассан үсийг үс нь халцарсан хуйх,
сайхан хувцсыг тааран өмсгөл,
үзэсгэлэн гоог ичгүүрийн тамга орлоно.
25Танай эрчүүд илдэнд,
танай хүчтэнүүд дайнд унана.
26Түүний дааман хаалганууд гашуудан уйлж,
хаягдсан тэрээр газар дээр сууна.

Currently Selected:

ИСАИА 3: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ИСАИА 3