ИСАИА 52
52
1Сэрэгтүн, сэрэгтүн. Сион оо.
Өөрийгөө хүч чадлаар хувцаслагтун.
Ариун хот Иерусалим аа. Үзэсгэлэнт хувцсаа өмс.
Учир нь цаашид хөвч хөндүүлээгүй болон бузар нь чам уруу ирэхгүй.
2Шороогоо гөвөгтүн. Босоцгоо. Олзлогдсон Иерусалим аа.
Сионы олзлогдсон охин оо. Хүзүүнийхээ гинжийг тайлагтун.
3ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чамайг үнэгүй худалдсан байсан. Чамайг мөнгөгүйгээр аварна”. 4Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Миний ард түмэн анх Египет уруу амьдрахаар очсон. Дараа нь ассиричууд тэднийг учир шалтгаангүйгээр дарлав. 5Тиймээс одоо энд Надад юу байгаа вэ?” гэж ЭЗЭН айлдав. “Миний ард түмнийг шалтгаангүйгээр аваачсан нь харагдаж байна. Тэднийг захирч буй хүмүүс нь улилдан, бүх өдөржингөө Миний нэрийг үргэлж доромжилдог” гэж ЭЗЭН айлдав. 6“Ийм учраас Миний ард түмэн Миний нэрийг мэдэх болно. Тийм учраас тэр өдөр «Би энд байна» гэж айлдагч нь Би юм”.
7Энх амгаланг тунхаглаж,
аз жаргалын сайн мэдээг авчран,
авралыг зарлаж,
“Чиний Бурхан хаанчилна” гэж Сионд өгүүлэх
сайн мэдээг дэлгэрүүлэгчийн хөл нь уулсын дээр ямар үзэсгэлэнтэй вэ?
8Сонсогтун. Харуулууд чинь дуугаа өргөн, баяр хөөртэйгөөр хамтдаа уухайлна.
ЭЗЭН Сионыг дахин сэргээх үед тэд өөрсдийн нүдээр үзэх болно.
9Иерусалимын нурсан балгаснууд аа. Хамт дуулж, баясан хашхирцгаа.
Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулж, Иерусалимыг аварсан.
10ЭЗЭН Өөрийн ариун мутрыг бүх үндэстнүүдийн өмнө илэрхийлэв.
Дэлхийн бүх хязгаар бидний Бурханы авралыг үзнэ.
11Явагтун, явагтун. Тэндээс гарагтун!
Бузар юманд бүү хүрэгтүн!
Түүний дундаас гарагтун!
ЭЗЭНий савнуудыг тээгчид ээ, өөрсдийгөө ариусгагтун!
12Харин та нар бүү яарч гар, оргодол мэт бүү зугтагтун.
Учир нь ЭЗЭН та нарын өмнө явна.
Израилийн Бурхан та нарын ар талыг хамгаална.
13Үзэгтүн,
Миний зарц ухаалгаар үйлдэнэ.
Тэр өргөмжлөгдөж,
хүндэтгэгдэн үлэмж магтагдана.
14Түүний төрх нь аливаа хүнийхээс,
Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас
олон хүмүүс чамайг үзээд хирдхийв.
15Ийнхүү Тэр нь олон үндэстнийг бутарган,
Түүнээс болж хаад амаа хамхина.
Учир нь тэдэнд хэлээгүй юмыг тэд харж,
тэдэнд сонсгоогүй юмыг тэд ойлгоно.
Currently Selected:
ИСАИА 52: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: