YouVersion Logo
Search Icon

ИСАИА 55

55
1“Цангасан хүн бүр ус уруу ирэгтүн.
Мөнгөгүй хүн бүр ирж, худалдан авч, идэгтүн.
Ирж, мөнгөгүйгээр, үнэгүйгээр дарс, сүү худалдан авагтун.
2Та нар яагаад талх биш юманд мөнгө зарцуулдаг вэ?
Мөн та нар цатгахгүй юманд юунд хөлсөө зарцуулдаг вэ?
Намайг анхааралтай сонсож, сайныг нь ид, элбэг хангалуунд өөрийгөө жаргаа.
3Чихээ нээ! Над уруу ир!
Чиний сүнс амьд байхын тулд сонсогтун.
Давидад үзүүлсэн итгэмжит өршөөлүүдийнхээ ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна.
4Үзэгтүн, Би түүнийг хүмүүсийн гэрч, хүмүүсийн удирдагч, жанжин болгоно.
5Үзэгтүн, чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэнээс болж
чи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудан,
чамайг танихгүй үндэстэн чам уруу гүйнэ.
Учир нь Тэр чамайг алдаршуулсан юм”.
6Олдож болох үед нь
ЭЗЭНийг хайгтун.
Түүнийг ойр байгаа дээр нь дуудагтун.
7Хилэнцтэн нь өөрийн замаа,
шударга бус хүн нь өөрийн бодол санаануудаа орхиод,
ЭЗЭН уруу эргэх болтугай.
Түүнийг Тэр өрөвдөнө.
Бидний Бурхан уруу эргэгтүн.
Учир нь Тэр өгөөмрөөр уучилна.
8“Учир нь Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш.
Миний зам нь та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна.
9Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг,
Миний зам та нарын замаас,
Миний бодол та нарын бодлоос өндөр билээ.
10Бороо, цас тэнгэрээс бууж ирээд,
газрыг услахгүйгээр буцдаггүй шиг,
(харин газрыг ургуулж цэцэглүүлж, тариачинд үрийг,
идэгчид талхыг нь хангадаг.)
11Миний амнаас гарсан Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр,
илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над уруу хоосон буцаж ирэхгүй.
12“Учир нь чи баяртайгаар гарч явж,
амар тайвнаар хөтлүүлнэ.
Уул толгод чиний өмнө баярлан уухайлж,
талын бүх модод алга ташицгаана.
13Өргөст бутны оронд нарс,
халгайн оронд мирт л ургана.
Энэ бол ЭЗЭНд нэр,
үл устах мөнхийн тэмдэг болно”.

Currently Selected:

ИСАИА 55: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ИСАИА 55