YouVersion Logo
Search Icon

ИСАИА 6

6
1Уззиа хааны нас барсан жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн, дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой нь сүмийг дүүргэж байхыг харлаа. 2Тус бүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин, хоёроор нь нисэж байлаа. 3Нэг нь нөгөөгөө дуудаж
—Түмэн цэргийн ЭЗЭН
ариун, ариун, ариун.
Бүх л газар Түүний алдраар дүүрэн байна гэж байв.
4Дуудагчийн дуунаар босгоны суурь чичирсэн ба тэгэхэд сүм утаагаар дүүрч байлаа. 5Тэгээд би
—Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа
гэж хэлэв.
6Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс чимхүүрээр авсан, шатаж байгаа нүүрс гартаа барин над уруу нисэж ирэв. 7Тэгээд тэр миний аманд хүргэж
—Харагтун. Энэ чиний аманд хүрснээр чиний бузар булай авч хаягдаж, чиний нүгэл уучлагдлаа гэв. 8Дараа нь
—Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод
—Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд, 9Тэр
—Яв. Ард олонд үүнийг хэлтүгэй!
“Сонссоор бай. Гэвч бүү ухамсарла.
Үзсээр бай. Гэвч бүү ойлго”.
10Энэ ард олны зүрх сэтгэлийг хатууруулж,
чихийг нь дүлий, нүдийг нь сохор болго.
Эс бөгөөс тэд нүдээрээ харан,
чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч,
эргэж буцна, эдгэрнэ гэв.
11Дараа нь би
—Эзэн минь, хир удах вэ? гэсэнд Тэр хариулан
—Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж,
орон байр эзгүйрч,
газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.
12ЭЗЭН хүмүүсийг хол аваачин,
нутгийн дунд мартагдсан газрууд их болно.
13Тэнд аравны нэг хувь нь үлдсэн ч,
түүнийг улиас, эсвэл царс мод шиг дахин шатаана.
Түүнийг унахад хожуул нь үлдэнэ.
Ариун үр нь түүний хожуул юм гэв.

Currently Selected:

ИСАИА 6: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ИСАИА 6