YouVersion Logo
Search Icon

ШҮҮГЧИД 2

2
1ЭЗЭНий тэнгэр элч Гилгалаас Бохимд ирж
—Би та нарыг Египетээс гарган, өвөг дээдэст чинь тангарагласан тэр газарт дагуулж ирээд хэлэхдээ “Би та нартай байгуулсан гэрээгээ хэзээ ч цуцлахгүй. 2Та нарын хувьд энэ нутгийн оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Та нар тэдний тахилын ширээг эвд” гэсэн боловч та нар Намайг дагасангүй. Та нар юу хийчих нь энэ вэ? 3Тиймээс Би дахин хэлье. “Би та нарын өмнөөс тэднийг хөөхгүй, харин тэд хажууд чинь үүргэнэ мэт болж, тэдний бурхад та нарт урхи болно” гэж айлдав гэсэн. 4ЭЗЭНий тэнгэр элч эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд, ард олон дуугаа өндөрсгөн уйлалдав. 5Тиймээс тэр газрыг тэд Бохим хэмээн нэрлээд тэнд ЭЗЭНд тахил өргөв.
6Иошуа ард олныг тараахад, Израилийн хөвгүүд тус тусын өвлөн авах газраа эзэмшихийн тулд явцгаав. 7Иошуаг амьд байх зуур болон ЭЗЭНий Израильд үйлдсэн бүх гайхамшгийг харсан ахлагчдыг амьд байх үед ард олон ЭЗЭНд үйлчлэв. 8ЭЗЭНий зарц Нуны хүү Иошуа нь зуун арван насандаа нас эцэслэжээ. 9Хүмүүс түүнийг Гааш уулын хойно байдаг Ефраимын уулархаг нутаг дахь түүний өвлөн авсан Тимнат-хересийн нутагт оршуулав. 10Тэр үеийн хүмүүс бүгд эцэг өвгөд уруугаа дуудагдсан бөгөөд тэдний дараа ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр үеийнхэн гарч ирэв.
11Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэж, Баалд үйлчлэв. 12Египетийн нутгаас өөрсдийг нь гарган авчирсан эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхиж, тэднийг тойрон байгаа улсуудын бурхдыг даган, тэдэнд мөргөж, ЭЗЭНийг хилэгнүүлэв. 13Ингээд тэд ЭЗЭНийг орхиж, Баал болон Аштаротод үйлчилжээ. 14ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонуулчдын гарт өгч, тонуулав. Тэд дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол Тэр тойрон байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав. 15ЭЗЭНий айлдаж, тэдэнд тангарагласны дагуу тэд хаашаа ч явсан ЭЗЭНий мутар тэдэнд гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр тарчлав. 16Тэгээд ЭЗЭН шүүгчдийг босгож, тэднийг тонуулчдын гараас аврав. 17Гэсэн хэдий ч тэд шүүгчдийгээ ч сонсолгүй, өөр бурхдын араас даган завхайрлыг үйлдэж, тэдэнд мөргөв. Эцэг өвгөд нь ЭЗЭНий тушаалыг дагаж явсан замаас тэд хурдан эргэв. Тэд эцэг өвгөдийнхөө адил үйлдсэнгүй. 18ЭЗЭН тэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аврав. Учир нь тэднийг дарлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвдөв. 19Гэвч шүүгчийг нас эцэслэсний хойно тэд эргэн буцаж, өөр бурхдыг дагаж, тэдэнд мөргөснөөрөө эцэг өвгөдөөсөө улам илүү нүгэл үйлддэг байв. Тэд өөрсдийн үйлс болон зөрүүд явдлаа орхисонгүй. 20Тиймээс ЭЗЭНий хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр айлдахдаа
—Энэ үндэстэн тэдний өвөг эцгүүдэд Миний тушаасан Миний гэрээг тасалж, Миний дууг сонсоогүй учраас 21Иошуа нас нөгчихдөө үлдээсэн улсуудын нэгийг ч Би цаашид тэдний өмнөөс хөөж зайлуулахгүй. 22Эцэг өвгөдийнхөө адил ЭЗЭНий замаар явах нь уу, үгүй юү хэмээн Израилийн ард түмнийг сорихын тулд Би ингэх болно гэв. 23Тиймээс ЭЗЭН тэдгээр үндэстнүүдийг хурдан хөөлгүй, тэдэнд үлдэх боломж өгөв. Тэр тэднийг Иошуагийн гарт тушаасангүй.

Currently Selected:

ШҮҮГЧИД 2: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in