ИОХАН 11
11
1Бетаны Лазар гэгч эр өвчтэй байлаа. Бетан бол Марта, түүний дүү Мариа хоёрын тосгон болой. 2Мариа бол Эзэнийг тосоор тослоод, Түүний хөлийг үсээрээ арчсан тэр эмэгтэй байв. Түүний ах Лазар нь өвчтэй байв. 3Тиймээс эгч дүүс Есүст хүн илгээж
—Эзэн минь, хараач, Таны хайрладаг хүн өвдөв хэмээн хэлүүлэв. 4Үүнийг сонсоод Есүс
—Энэ өвчин үхэл уруу биш, харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм гэлээ. 5Марта, түүний охин дүү болон ах Лазарыг нь Есүс хайрладаг байлаа. 6Лазарын өвдсөнийг сонсоод, Есүс байсан газраа хоёр хонов. 7Дараа нь Тэр шавь нартаа
—Бүгдээрээ дахиж Иудей уруу явцгаая гэхэд 8шавь нар нь
—Рабби, саяхан иудейчүүд Тан уруу чулуу чулуудахаар завдаж байсан. Та тийшээ дахиад явах гэж үү? гэв. 9Есүс
—Өдөрт арван хоёр цаг байдаг биз дээ? Хэрэв хүн өдөр явбал, тэр ертөнцийн гэрлийг үздэг тул бүдрэхгүй. 10Харин шөнө явбал, хүний дотор гэрэл байхгүй тул тэр бүдэрнэ гэж хэлэв. 11Ингэж айлдсаныхаа дараа Тэр тэдэнд
—Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна гэхэд, 12шавь нар нь Түүнд
—Эзэн, хэрэв унтсан бол тэр эдгэнэ гэв. 13Есүс Лазарын үхлийн тухай айлдсан ажээ. Харин тэд Түүнийг зүгээр л унтах тухай ярьж байна гэж боджээ. 14Тэгтэл Есүс тэдэнд шуудхан
—Лазар үхсэн. 15Та нарыг итгүүлэхийн тулд, тэнд байгаагүйдээ Би та нарын төлөө баяртай байна. Харин одоо түүн уруу явцгаая гэж айлдлаа. 16Гэтэл Ихэр гэгддэг Томас бусад шавь нарт
—Цөмөөрөө бас явцгаая. Тэгээд Түүнтэй хамт үхье гэж хэлэв.
17Есүс ирээд, Лазар булшинд дөрвөн хоног байсныг мэдэв. 18Бетан Иерусалимаас холгүй арван таван стадиа орчмын тэртээ байдаг аж. 19Ахаасаа хагацсан Марта, Мариа нарыг тайтгаруулахаар олон иудейчүүд тэднийд иржээ. 20Тэгтэл Марта Есүсийн ирж байгааг дуулаад, угтахаар гарав. Харин Мариа гэртээ суусаар үлдлээ. 21Марта Есүст
—Эзэн, Та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан. 22[Тийм боловч] одоо Та Бурханаас юу ч гуйсан, Бурхан Танд өгнө гэдгийг би мэдэж байна гэв. 23Есүс түүнд
—Чиний ах амилна гэхэд 24Марта Түүнд
—Эцсийн өдрийн амилалтад тэр амилна гэдгийг би мэднэ гэв. 25Есүс Мартад
—Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна. 26Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. Чи үүнд итгэж байна уу? гэж асуув. 27Марта
—Тийм ээ, Эзэн. Та бол Бурханы Хүү болох Христ, ертөнцөд ирэх Нэгэн мөн гэдэгт би итгэсэн гэлээ. 28Үүнийг хэлээд тэр явж, дүү Мариагаа дуудаад, сэмхэн
—Багш энүүхэнд байна. Чамайг дуудаж байна гэхэд 29Мариа үүнийг сонсоод, ухасхийн босож, Түүн уруу очив.
30Есүс тосгонд хараахан хүрч очоогүй агаад харин Мартатай уулзсан тэр газраа л байж байлаа. 31Тэгтэл гэрт нь Мариатай байж, тайтгаруулж байсан иудейчүүд түүнийг ухасхийн босож гарч явахыг хараад араас нь дагав. Тэд түүнийг булшин дээр очин уйлахаар явлаа хэмээн боджээ. 32Мариа Есүсийн байсан газар ирж, Түүнийг хараад Есүсийн хөлд унаж,
—Эзэн, хэрэв Та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан гэлээ. 33Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, сэтгэл нь хөдөлж,
— 34Та нар түүнийг хаана тавьсан бэ? гэж асуухад тэд Түүнд
—Эзэн, ирээд, үз гэлээ. 35Есүс уйлав. 36Тэгтэл иудейчүүд
—Тэр түүнд ямар хайртай байсныг хараач гэцгээж байлаа. 37Харин тэдний зарим нь
—Сохор хүний нүдийг нээсэн энэ хүн түүнийг мөн үхүүлэхгүй байж чадаагүй юм байх даа гэв.
38Есүс дахиад л дотроо гүнээ шаналж, булш уруу хүрч ирэв. Энэ нь агуй байсан бөгөөд амыг нь хадаар тагласан байлаа. 39Есүс
—Хадыг зайлуул гэхэд талийгаачийн дүү Марта Түүнд
—Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхий үнэр орсон байгаа гэж хэлэв. 40Есүс Мартад
—“Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна” гэж Би чамд хэлээгүй бил үү? гэлээ. 41Тэгээд тэд хадыг зайлуулав. Есүс дээшээ харан
—Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна. 42Та Намайг үргэлж сонсдогийг Би мэдсэн. Таны Намайг илгээсэн гэдэгт итгүүлэхийн тулд тойрон зогсох энэ хүмүүсийн төлөө Би үүнийг хэллээ гэв. 43Тэр ийн айлдаад, чанга дуугаар
—Лазар, гараад ир гэж хашхирав. 44Үхсэн хүн гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд
—Тайлж, түүнийг явуул гэв.
45Мариагийнд ирсэн иудейчүүдээс олон хүн Есүсийн хийсэн зүйлийг хараад, Түүнд итгэжээ. 46Харин тэдний зарим нь фарисайчууд уруу очиж, Есүсийн хийсэн зүйлийг тэдэнд хэлцгээв.
47Тэгтэл ахлах тахилч нар болон фарисайчууд зөвлөлдөж
—Бид юу хийх вэ? Энэ хүн олон тэмдгийг үйлдэж байна. 48Хэрэв бид Түүнийг ингээд орхивол, бүх хүмүүс Түүнд итгэнэ. Тэгвэл ромчууд ирж, манай орныг болон үндэстнийг маань устгана даа гэцгээв. 49Харин тэдний нэг болох тэр жил тэргүүн тахилч болсон Каиаф тэдэнд
—Та нар юу ч мэдэхгүй, 50мөн бүх үндэстнээрээ мөхөхгүйн тулд ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэдгийг ч бодохгүй байна гэж хэлэв. 51Тэр энэ үгсийг өөрийн санаагаар хэлээгүй. Харин тэр жилийн тэргүүн тахилч байсан учир тэрээр Есүсийн үндэстнийхээ төлөө үхэх тухай болон 52Түүний зөвхөн үндэстнийхээ төлөө бус, харин Бурханы тарсан хүүхдүүдийг бөөгнүүлж нэгтгэхийн төлөө үхэх тухай эш үзүүлжээ. 53Энэ өдрөөс тэд Есүсийг алахаар төлөвлөв.
54Тиймээс Есүс иудейчүүдийн дунд дахиж илээр явсангүй. Харин тэндээс цөлийн ойролцоох нутаг уруу явж, Ефрайм гэдэг хотод очжээ. Тэнд шавь нарынхаа хамт үлдэв. 55Иудейчүүдийн Дээгүүр Өнгөрөх баяр ойртсон байлаа. Олон хүн өөрсдийгөө ариусгахаар Дээгүүр Өнгөрөх баяраас өмнө нутгаасаа Иерусалим уруу иржээ. 56Тэд Есүсийг хайж, сүм дотор байхдаа өөр хоорондоо
—Та нар юу гэж бодож байна? Тэр баяр дээр ирэх болов уу? хэмээн ярьж байлаа. 57Ахлах тахилч нар болон фарисайчууд хэрэв Түүний хаана байгааг мэдсэн хүн байвал Есүсийг бариулахаар энэ тухай мэдэгдэх ёстой гэсэн зарлиг буулгасан байв.
Currently Selected:
ИОХАН 11: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: