YouVersion Logo
Search Icon

ИОХАН 17

17
1Ингэж хэлээд, Есүс тэнгэр өөд мэлмий өргөн
—Аав аа, цаг нь ирлээ. Таныг Хүү чинь алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач. 2Таны Надад өгсөн бүх хүнд Хүү чинь мөнх амийг өгөхийн тулд бүх махан биеийг захирах эрхийг Та Надад өгсөн билээ. 3Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн. 4Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав. 5Одоо, Аав аа, ертөнцийг бүтээхээс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач. 6Ертөнцөөс Таны Надад өгсөн хүмүүст Би Таны нэрийг илэрхийлсэн. Тэд Таных байсан бөгөөд Та тэднийг Надад өгсөн. Тэд Таны үгийг сахисан юм. 7Таны Надад өгсөн алив бүхэн нь Танаас ирсэн гэдгийг одоо тэд мэдэв. 8Учир нь Таны Надад өгсөн үгсийг Би тэдэнд өгсөн. Тэдгээрийг тэд хүлээн авч, Намайг Танаас гарч ирснийг үнэхээр ойлгоод, Таны Намайг илгээсэн гэдэгт итгэсэн юм. 9Тэдний төлөө Би гуйж байна. Би ертөнцийн төлөө бус, харин Таны Надад өгсөн хүмүүсийн төлөө гуйж байна. Учир нь тэд Таных билээ. 10Миний бүх юм Таных, Таных бас Минийх. Тэдний дотор Би алдаршуулагдлаа. 11Цаашид Би ертөнцөд байхгүй, харин тэд ертөнцөд байна. Би Тан уруу очно. Ариун Аав аа, Бидний адил тэднийг нэг байлгахын тулд Надад өгсөн Өөрийнхөө нэрээр Та тэднийг хамгаалаач. 12Би тэдэнтэй хамт байхдаа тэднийг Надад өгсөн Таны нэрээр хамгаалж байсан. Би тэднийг харгалзсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэг нь ч мөхсөнгүй. Энэ нь Судар биелэгдэхийн тулд болсон аж. 13Харин одоо Би Тан уруу очно. Тэдний дотор Миний баяр баясгалан дүүрэн байхын тулд энэ бүхнийг Би ертөнцөд байхдаа ярьж байна. 14Би Таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш тул ертөнц тэднийг үзэн ядсан юм. 15Би Танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй, харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна. 16Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш. 17Үнэн дотор тэднийг ариусгаач. Таны үг бол үнэн мөн. 18Та Намайг ертөнц уруу илгээсний адил Би тэднийг мөн ертөнц уруу илгээв. 19Тэд бас өөрсдөө үнэн дотор ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана. 20Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна. 21Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгдээрээ нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Таны Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ. 22Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд Таны Надад өгсөн сүр жавхланг Би тэдэнд өгсөн билээ. 23Би тэдний дотор, Та Миний дотор байдаг. Ингэснээр тэд төгс нэгдэн, Таны Намайг илгээснийг болон Намайг хайрласны адил тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно. 24Аав аа, Таны Надад өгсөн хүмүүс бас Миний байх газарт Надтай хамт байж, Миний сүр жавхланг үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан. 25Зөвт Аав аа, ертөнц Таныг мэдээгүй боловч, Би Таныг мэдсэн. Мөн Таны Намайг илгээснийг тэд мэдсэн билээ. 26Би Таны нэрийг тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр Таны Намайг хайрласан тэр хайр тэдний дотор байж, Би ч гэсэн тэдний дотор байх юм гэлээ.

Currently Selected:

ИОХАН 17: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in