ИОХАН 7
7
1Үүний дараа нь Есүс Галилаар явж байлаа. Учир нь иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм. 2Иудейчүүдийн баяр болох Майхан Баяр ойртсон байв. 3Тэгтэл дүү нар нь Есүст
—Эндээс холдоод, Иудей уруу яв. Тэгвэл дагалдагчид тань мөн Таны хийж байгаа үйлсийг харна. 4Учир нь өөрөө нийтэд ил байхыг хүсэж байгаа бол хэн ч юуг ч нууцаар хийдэггүй. Хэрэв Та эдгээрийг үйлддэг бол, Өөрийгөө ертөнцөд харуул л даа гэж хэлэв. 5Есүсийн дүү нар нь хүртэл Түүнд итгээгүй байжээ. 6Тэгэхэд нь Есүс тэдэнд
—Миний цаг хараахан болоогүй. Харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг. 7Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин Намайг үзэн яддаг. Яагаад гэвэл ертөнцийн үйлс бузар гэж Би гэрчилдэг. 8Та нар баярт оч. Миний цаг гүйцээгүй байгаа тул Би энэ баярт очихгүй гэлээ. 9Тэдэнд ийн хэлээд, Тэр Галилд үлджээ.
10Гэвч дүү нар нь баярт явсны дараа Есүс ч Өөрөө ил биш, нууцаар явлаа. 11Тэгтэл иудейчүүд Түүнийг баяр дээр хайж
—Тэр хаана байна? гэцгээж байв. 12Хурсан олны дунд Есүсийн тухай дургүйцсэн шивнэлдээн их өрнөж байлаа. Зарим нь
—Тэр сайн хүн гэхэд, зарим нь
—Үгүй, харин ч Тэр ард олныг төөрөлдүүлж байна гэж ярьж байв. 13Гэвч иудейчүүдээс айсан учир Түүний тухай хэн ч илээр ярьсангүй.
14Баяр дундаа орох үед Есүс сүмд орж ирээд, сургаж эхлэв. 15Иудейчүүд
—Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж мэдлэгтэй болсон байдаг билээ? гээд ихэд гайхлаа. 16Есүс тэдэнд
—Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх. 17Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ. 18Өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдаг. Харин Өөрийг нь илгээгч Нэгэний алдрыг Хайгч, Тэр бол үнэн мөн. Түүний дотор зөвт бус байдал нь байхгүй. 19Та нарт Мосе Хууль өгөөгүй гэж үү? Харин та нараас нэг нь ч Хуулийг биелүүлдэггүй. Та нар яагаад Намайг алах гэж оролдоно вэ? гэлээ. 20Хурсан олон
—Танд чөтгөр шүглэжээ. Хэн Таныг алах гэв? гэжээ. 21Есүс тэдэнд
—Би нэг ажил хийсэн. Тэгэхэд та нар бүгд гайхаж байна. 22Үүний улмаас Мосе та нарт хөвч хөндөлт өгсөн (Энэ нь Мосегээс биш, өвөг дээдсээс чинь эхэлсэн юм) бөгөөд Амралтын өдөр ч та нар хүний хөвч хөнддөг. 23Мосегийн Хуулийг зөрчихгүйн тулд хэрэв хүн Амралтын өдөр ч хөвч хөндүүлдэг бол, Би Амралтын өдөр хүн эдгээсэн учраас та нар Надад уурлана уу? 24Гаднах төрхөөр нь бүү шүү. Харин үнэн зөв шүүлтээр шүү гэж айлдав.
25Тэгтэл Иерусалимын иргэдийн зарим нь
—Тэдний алахаар оролдоод байгаа өнөөх хүн энэ биш үү? 26Хараач, Тэр ил ярьж байна. Тэд Түүнд юу ч хэлэхгүй юм. Захирагчид энэ хүнийг Христ гэж үнэхээр танилаа гэж үү? 27Гэлээ ч энэ хүн хаанаас ирснийг бид мэднэ. Харин Христийг ирэхэд Түүнийг хаанаас ирэхийг хэн ч мэдэхгүй гэж ярьж байлаа. 28Есүс сүм дотор хашхиран сургаж
—Та нар Намайг мэднэ. Бас Миний хаанаас ирснийг ч мэднэ. Би Өөрөөсөө ирсэн биш, харин Намайг Илгээгч нь үнэн мөн. Та нар Түүнийг мэдэхгүй. 29Би Түүнийг мэднэ. Учир нь Би Түүнээс ирсэн бөгөөд Тэр Намайг илгээсэн гэж айлдсанд 30тэд Есүсийг барих гэсэн боловч, хэн ч Түүнд гар хүрсэнгүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байв. 31Харин цугласан хүмүүсээс олон нь Түүнд итгэжээ. Тэд
—Христ ирлээ ч гэсэн энэ хүний үйлдсэнээс илүү тэмдгүүдийг үйлдэнэ гэж үү? гэж ярилцаж байлаа. 32Есүсийн тухай хүмүүс ингэж шивнэлдэхийг фарисайчууд сонсжээ. Ахлах тахилч нар болон фарисайчууд Түүнийг бариулахаар харуулуудыг илгээв. 33Тэгтэл Есүс
—Би та нартай хамт түр зуур байна. Тэгээд Би Намайг Илгээгч уруу явна. 34Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, тэнд та нар ирж чадахгүй гэж айлдсанд 35иудейчүүд өөр хоорондоо
—Бидэнд олдохгүй байх ямар газар уруу Тэр явах юм бол? Грек хүмүүсийн дунд суурьшсан иудейчүүд уруу очиж, грек хүмүүст сургаалаа заах гэсэн юм болов уу? 36“Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, тэнд та нар ирж чадахгүй” гэж Түүний хэлсэн энэ үг ямар утгатай юм бол? гэцгээв.
37Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран
—Хэрэв цангасан хүн байвал, Над уруу ирж, уугтун. 38Надад итгэдэг хүн “Түүний дотроос амийн усны гол урсах болно” гэж Сударт хэлсэнчлэн байх болно гэв. 39Есүст итгэсэн хүмүүсийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ. Учир нь Есүс хараахан алдаршуулагдаагүй тул Сүнс өгөгдөөгүй байлаа. 40Хүмүүсийн зарим нь энэ үгсийг сонсоод,
—Энэ үнэхээр өнөөх Эш үзүүлэгч мөн байна гэхэд, 41зарим нь
—Энэ Христ мөн гэж байв. Харин зарим нь
—Христ Галилаас гарахгүй биз дээ? 42Христ бол Давидын үр сад бөгөөд Давидын амьдарч байсан тосгон болох Бетлехемээс гарна гэж Сударт хэлдэг биш үү? гэв. 43Тэгээд Есүсээс болж олон түмний дотор хагарал гарчээ. 44Тэдний зарим нь Түүнийг барихыг хүссэн боловч хэн ч Түүнд гар хүрсэнгүй.
45Тэгээд харуулуудыг ахлах тахилч нар болон фарисайчууд дээр ирэхэд, тэднээс
—Та нар Түүнийг юунд авч ирсэнгүй вэ? гэсэнд 46харуулууд
—Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ гэжээ. 47Тэгтэл фарисайчууд тэдэнд
—Та нар бас төөрчихөв үү? 48Захирагчид болон фарисайчуудаас хэн ч Түүнд итгээгүй биз дээ? 49Харин Хуулийг мэддэггүй энэ ард олон л хараагджээ гэлээ. 50Тэдний нэг болох урьд нь Есүс уруу ирсэн Никодем тэдэнд
— 51Бидний Хууль хүний юу хийж байгааг нь эхлээд тэр хүнээс сонсоогүй, мэдээгүй байж шүүдэг бил үү? гэв. 52Тэд түүнд
—Та бас Галилынх уу? Нягтлан үз, Галилаас ямар ч эш үзүүлэгч гарахгүй гэж хэлэв. 53[Хүмүүс гэр гэр уруугаа явлаа.
Currently Selected:
ИОХАН 7: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: