YouVersion Logo
Search Icon

ИОВ 33

33
1Ямар ч байсан, Иов оо,
одоо миний яриаг сонсож,
бүх үгсийг минь чагнаач.
2Одоо харагтун, би амаа нээж,
миний аман доторх хэл ярьдаг.
3Миний үгс бол зүрхний минь зөвт байдал бөгөөд
уруул минь чин үнэнээсээ мэдлэгийг өгүүлдэг.
4Бурханы Сүнс намайг бүтээсэн бөгөөд
Төгс Хүчит Нэгэний амьсгал надад амь өгдөг билээ.
5Чаддаг юм бол хариул.
Миний өмнө Өөрийгөө бэлдээд, сөрөн зогс.
6Үзэгтүн, би чамтай адил Бурханд харьяалагддаг.
Би ч гэсэн шавраар бүтээгдсэн билээ.
7Үзэгтүн, надаас айх хэрэггүй,
миний дарамт ч чамд хүнддэх ёсгүй.
8Үнэхээр чи миний чихэн дээр ярьсан бөгөөд
үгсийг би сонссон билээ.
9“Би цэвэр, нүгэлгүй.
Би гэмгүй бөгөөд миний дотор гэм буруу байхгүй.
10Харагтун, Тэрээр л миний эсрэг өс хонзон санаж,
намайг Өөрийн дайснаа хэмээн тооцдог.
11Тэрээр хөлийг минь дөнгөлж,
алхах бүрийг минь харуулддаг”.
12Үзэгтүн, би чамд хэлье,
үүнд чи буруутаж байна.
Учир нь Бурхан хүнээс агуу билээ.
13Хийсэн бүгдээ тайлагнадаггүй хэмээн
юунд чи Түүний эсрэг гомдоллоно вэ?
14Бурхан нэг янзаар, мөн нөгөө янзаар дахин хэлдэг боловч үнэндээ хэн ч анзаардаггүй.
хэн ч үүнийг ойшоодоггүй юм.
15Гүн нойр хүмүүсийг хучин,
хүмүүс орондоо дуг хийх зуур тэдэн дээр гүн нойр ирэхэд
зүүд буюу шөнийн үзэгдэл дотор,
16тэгэхэд л Тэрээр хүний чихийг нээж,
тэдний заавруудыг битүүмжилдэг нь
17Тэрээр хүнийг явдлаас нь эргүүлж,
бардамналаас барихын тулд билээ.
18Тэрээр хүний сэтгэлийг нүхнээс,
түүний амийг Үхэгсдийн оронд орохоос буцаан татдаг.
19Хүн бас орон дотроо өвчин шаналлаар,
ясандаа ихсэж буй янгиналаар шийтгэгдсэн билээ.
20Ингэснээр түүний амь талхыг,
түүний сэтгэл дуртай хоолоо жигшдэг.
21Түүний махан бие ядраад хатан хорчийж,
харагддаггүй байсан яснууд нь ил гарч ирдэг.
22Тэгээд түүний сэтгэл нүхэнд,
түүний амь үхлийг авчрагчид уруу ойртдог ажээ.
23Хэрэв тэр хүнд зөвийг нь мэдүүлж өгөхөөр
түүний төлөө зуучлагч тэнгэр элч мянгын дунд нэг байвал,
24тэр нь өнөөх хүнийг нигүүлсэж,
“Нүхэнд унахаас түүнийг авар.
Би золиосыг олов” хэмээг.
25Түүний махан бие залуу үеийнхээс ч илүү сэргэг болог.
Тэрээр залуугийнхаа хүч тэнхээтэй өдрүүдэд буцаж очиг.
26Тэгэхэд тэрээр Бурханд залбирах бөгөөд
Бурхан түүнийг хүлээн авна.
Ингэснээр тэрээр Түүний нүүр уруу баяртайгаар харах бөгөөд
Тэр Өөрийн үнэн зөвийг хүнд сэргээх болно.
27Тэрээр хүмүүст дуулж
“Би нүгэл хийж, зөвийг үгүйсгэсэн бөгөөд
энэ нь надад ханамжийг өгсөнгүй.
28Тэрээр миний сүнсийг нүхэнд унахаас зольсон бөгөөд
миний амь гэрлийг үзнэ” гэх болно.
29Үзэгтүн, Бурхан үүнийг хүнд олонх тохиолдолд үйлддэг нь
30түүний сэтгэлийг нүхнээс буцаан авчрахын тулд бөгөөд
тэрээр амийн гэрлээр гийгүүлэгдэхийн тулд болой.
31Анхаарлаа хандуул, Иов оо! Намайг сонс.
Дуугүй байж, намайг яриул.
32Чамд хэлэх зүйл байвал надад хариул.
Чамайг зөвтгөхийг би хүсэж байгаа учраас ярь.
33Хэрэв үгүй бол намайг сонс.
Дуугүй бай, би чамд мэргэн ухааныг сургая гэв.

Currently Selected:

ИОВ 33: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in