YouVersion Logo
Search Icon

ИОВ 35

35
1Дараа нь Елиху үргэлжлүүлэн,
2Энэ чинь шударга ёсны дагуу байна гэж чи бодож байна уу?
Чи “Миний шударга зөв байдал Бурханыхаас илүү юм” гэж хэлэх үү?
3Учир нь чи
“Энэ нь Танд ямар хэрэгтэй юм бэ?
Би нүгэл хийсэн байхаас илүү ямар ашгийг би авах вэ?” гэдэг.
4Би чамд болон чамтай хамт байгаа андуудад чинь хариулъя.
5Тэнгэр өөд хараад, үзэгтүн.
Та нарын дээрх үүлсийг харагтун.
6Чи нүгэл хийсэн бол Түүний эсрэг юуг гүйцэлдүүлдэг вэ?
Чиний нүгэл хилэнцүүд олон бол Түүнд чи юу хийдэг вэ?
7Чи шударга зөв бол Түүнд юу өгч,
эсвэл Тэрээр чиний гараас юу авдаг вэ?
8Чиний хорон муу өөртэй чинь адил хүний төлөө бөгөөд
шударга зөв чинь хүний хүүгийн төлөө юм.
9Тоо томшгүй дарлалуудаас болж тэд хашхирцгаадаг.
Хүчтэний гараас болж тэд тусламж эрэн хашхирцгаадаг.
10Гэвч хэн ч
“Шөнөөр эгшиг дуу өгдөг миний Бүтээгч Бурхан хаана байна вэ?
11Тэрээр бидэнд газрын амьтдаас ч илүүгээр заадаг бөгөөд
биднийг тэнгэрийн шувуудаас ч илүү мэргэн болгодог” гэж хэлдэггүй юм.
12Тэд тэнд орилдог
боловч бузар муу хүмүүсийн бардамналаас болж Тэрээр хариулдаггүй.
13Үнэхээр Бурхан хоосонг сонсохгүй,
Төгс Хүчит Нэгэн ч үүнийг анхаарахгүй.
14Тэгэх тусам Түүнийг хардаггүй гэж чамайг өгүүлэхэд сонсохгүй.
Хэрэг Түүний өмнө байгаа бөгөөд
чи Түүнийг хүлээх ёстой!
15Одоо ч, Тэр Өөрийн уур хилэнгээр залраагүй, нүгэл хилэнцийг ч олж хараагүй байгаа учраас,
16тиймээс Иов амаа утгагүй хоосноор нээдэг.
Тэрээр мэдлэггүйгээр үгсээ олшруулдаг ажээ гэв.

Currently Selected:

ИОВ 35: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in