ЛУК 24
24
1Харин долоо хоногийн эхний өдөр эрт үүрээр тэд булш уруу ирэхдээ, бэлдсэн анхилуун үнэртнээ авчрав. 2Булшнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг тэд хараад, 3дотогш орсон боловч Эзэн Есүсийн цогцсыг олсонгүй. 4Үзэгтүн, тийнхүү тэднийг тэвдэн мэгдэж байтал, гэрэлтсэн хувцастай хоёр хүн гэнэт тэдний хажууд зогсож байлаа. 5Мөнөөх эмэгтэйчүүд айн сандарч, нүүрээ газар хүртэл бөхийлгөсөнд тэд
—Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ? 6Тэр энд байхгүй, харин Тэр амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа. 7Хүний Хүү нүгэлт хүмүүсийн гарт тушаагдаж, цовдлогдоод гурав дахь өдөр нь амилах ёстой гэсэн шүү дээ? гэжээ. 8Тэд Түүний үгийг санаад, 9булшнаас буцаж ирээд арван нэгт нь болон үлдсэн бүгдэд энэ бүхнийг мэдэгджээ. 10Тэд бол Магдалын Мариа, Иоханна, Иаковын эх Мариа нар байсан бөгөөд мөн тэдэнтэй хамт байсан бусад эмэгтэйчүүд элч нарт энэ тухай хэлж байлаа. 11Хэлсэн үгс нь тэдэнд солиотой мэт байсан тул тэд эмэгтэйчүүдэд итгэхгүй байлаа. 12Харин Петр босон булш уруу гүйв. Зогсоод дотогш харахад зөвхөн маалинган даавуу л үзэгджээ. Тэр болсон явдалд гайхсаар гэр уруугаа буцав.
13Үзэгтүн, тэр өдөр тэдний хоёр нь Иерусалимаас жаран стадиа зайтай байдаг Еммау хэмээх тосгон уруу явж байжээ. 14Тэд болсон бүх зүйлийн талаар өөр хоорондоо ярьж байв. 15Тэднийг ийнхүү ярьж хэлэлцэн явтал, Есүс Өөрөө тэдний дэргэд ирээд, цугтаа алхав. 16Гэвч тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй. 17Есүс тэдэнд
—Та нар бие биетэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ? гэсэнд тэд зогсов. Тэд гунигтай байлаа. 18Тэдний нэг Клеоп гэгч нь Түүнд
—Энэ өдрүүдэд Та Иерусалимд түр байхдаа тэнд болсон явдлын тухай ганцаараа мэдээгүй өнгөрсөн хэрэг үү? гэхэд 19Тэр тэдэнд
—Ямар зүйлс? гэв. Тэгтэл тэд Түүнд
—Назарын Есүсийн тухай юм. Тэр бол Бурханы өмнө, бүх ард олны өмнө үг болон үйлсдээ хүчирхэг эш үзүүлэгч байсан юм. 20Түүнд манай захирагчид болон ахлах тахилч нар үхлийн ял тулгаж, Түүнийг цовдолсон. 21Гэтэл Израилийг аврах гэж байсан Нэгэн мөн гэж бид Түүнд найдаж байв. Энэ бүхнээс гадна, энэ явдлаас хойш гурван өдөр боллоо. 22Харин манай эмэгтэйчүүдийн зарим нь биднийг гайхахад хүргэв. Тэд өглөө эрт булш уруу очоод, 23Түүний цогцсыг олсонгүй. Тэгээд буцаж ирээд, Түүнийг амьд гэж хэлсэн тэнгэр элч нарын үзэгдлийг харснаа бидэнд ярив. 24Бидэнтэй хамт байсан хүмүүсийн зарим нь булш уруу явж, эмэгтэйчүүдийн хэлсний дагуу байхыг харжээ. Тэд Түүнийг олж хараагүй гэхэд 25Есүс
—Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтэнгүүд ээ! 26Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү? гэв. 27Тэгээд Тэр Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Судар Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав. 28Тэд зорьж явсан тосгондоо ойртон ирэх үед Тэр цаашаа явах гэж байгаа мэт байв. 29Тэд Түүнийг ятган
—Бидэнтэй хамт байгаач. Хэдийн нар хэвийж орой болж байна гэж хэлэхэд нь Есүс тэдэнтэй байхаар болж, гэрт оров. 30Тэгээд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж, талх авч, ерөөгөөд хувааж тэдэнд өгөв. 31Тэдний нүд нээгдэж, тэд Түүнийг танив. Есүс нүдэнд нь харагдахгүй алга болжээ. 32Тэд нэг нэгэндээ
—Замд Тэр бидэнтэй ярилцаж, Судрыг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу? гээд, 33тэр даруйдаа босож, Иерусалим уруу буцав. Тэд өнөөх арван нэг болон хамт байгсдыг нь цугтаа байхыг хараад, 34тэдний
—Эзэн үнэхээр амилсан байна. Симонд харагджээ гэж хэлэхийг сонсоод, 35замд болсон бүхнээ болон талх хуваахад нь Түүнийг хэрхэн таньсан зэргээ ярив.
36Тэд ийнхүү ярьж байтал Тэр Өөрөө тэдний дунд зогсож байлаа. Тэр тэдэнд
—Амар амгалан нь та нарт байх болтугай гэв. 37Гэвч тэд айн сандарч, сүнс үзэгдэв хэмээн боджээ. 38Есүс тэдэнд
—Та нар юунд зовж, зүрхэнд чинь эргэлзээ төрнө вэ? 39Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв. 40Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв. 41Тэд баярлан, гайхсандаа итгэж ядан байхад нь Есүс тэднээс
—Та нарт идэх юм байна уу? гэж асуухад 42тэд хайрсан загас Түүнд өгөв. 43Тэр загасыг авч, тэдний өмнө иджээ.
44Тэгээд Тэр тэдэнд ингэж айлдав.
—Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг ийм болой. Энэ нь Мосегийн Хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гээд 45Судрыг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээв. 46Есүс тэдэнд хандаж
—“Христ зовлон эдэлж, гурав дахь өдрөө үхэгсдээс амилах болно. 47Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүглийн уучлалын гэмшил тунхаглагдах ёстой” гэж бичигдсэн юм. 48Энэ бүхний гэрч бол та нар мөн. 49Харагтун, Би Эцэгийнхээ амласныг та нарт илгээнэ. Харин та нар дээрээс ирэх хүчийг өмстлөө энэ хотдоо үлд гэжээ.
50Тэгээд Тэр тэднийг Бетан хүртэл дагуулан явлаа. Есүс мутраа өргөн тэднийг ерөөв. 51Тийнхүү ерөөж байхдаа Тэр тэднээс салж, тэнгэр өөд оджээ. 52Тэд үлэмж баяр хөөртэйгөөр Иерусалим уруу буцав. 53Тэгээд Бурханыг магтан, сүмд байнга байх болсон ажгуу.
Currently Selected:
ЛУК 24: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: