МАТАЙ 28
28
1Амралтын өдрийн дараа долоо хоногийн эхний өдөр үүрээр Магдалын Мариа болон нөгөө Мариа нар булшийг үзэхээр ирэв. 2Харагтун, маш хүчтэй газар хөдлөлт болжээ. Учир нь Эзэний тэнгэр элч тэнгэрээс буун ирж чулууг зайлуулаад дээр нь суужээ. 3Түүний дүр аянга лугаа адил хувцас нь цас шиг цагаан байв. 4Харуулууд түүнээс айн чичирч, үхсэн мэт болжээ. 5Тэгтэл тэнгэр элч эмэгтэйчүүдэд
—Бүү ай. Загалмайд цовдлогдсон Есүсийг хайж байгааг чинь би мэдэж байна. 6Тэр энд байхгүй. Учир нь хэлж байснаараа Тэр амилсан. Ирэгтүн. Түүний хэвтэж байсан газрыг үзэгтүн. 7Хурдан очиж, шавь нарт нь “Тэр үхэгсдээс амилжээ. Тэр та нараас түрүүнд Галилд хүрэх тул та нар тэнд Түүнийг харах болно” гэж хэл. Харагтун. Би та нарт хэллээ гэв. 8Тэд айдас болон баяр хөөртэйгөөр булшийг хурдан орхиж, шавь нарт нь мэдэгдэхээр гүйлдлээ. 9Үзэгтүн. Есүс тэдэнтэй уулзаж,
—Амар байна уу? гэхэд тэд дөхөн очоод Түүний хөлөөс зуурч, Түүнд мөргөлөө. 10Тэгээд Есүс тэдэнд
—Бүү ай. Явж, ах дүүст маань Галил уруу яв гэж мэдэгд. Тэнд тэд Намайг харах болно гэж айлдлаа.
11Тэднийг замдаа явж байх зуур харуулуудын зарим нь хотод ирж, ахлах тахилч нарт болсон бүхнийг мэдэгдэв. 12Тэд ахлагчидтай уулзаад зөвлөлдөн, цэргүүдэд их хэмжээний мөнгө өгөөд,
— 13Та нар “Шавь нар нь шөнө ирээд, биднийг унтаж байх зуур Түүнийг хулгайлчихлаа” гэж хэл. 14Хэрэв энэ нь захирагчийн сонорт хүрэх юм бол бид ятгаж, та нарыг гайгаас мултална гэжээ. 15Тэд мөнгийг аваад, заасан ёсоор нь гүйцэтгэв. Энэ түүх иудейчүүдийн дунд энэ өдрийг хүртэл өргөн тархсан байна.
16Харин арван нэгэн шавь нь Галилын зүг, Есүсийн товлосон уул уруу явав. 17Тэд Есүсийг хармагцаа Түүнд мөргөлөө. Харин зарим нь эргэлзэж байлаа. 18Есүс ойртон ирээд, тэдэнд
—Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. 19Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, 20Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.
Currently Selected:
МАТАЙ 28: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: