МАРK 8
8
1Дахиад үй түмэн хүн цугларсан тэр өдрүүдэд хүмүүс идэх юмгүй болжээ. Есүс шавь нараа дуудаж, тэдэнд
— 2Би хурсан олныг өрөвдөх юм. Учир нь тэд энд Надтай хамт гурав хонолоо. Тэдэнд ямар ч идэх юм алга. 3Хэрэв Би тэднийг гэрт нь өлөн зэлмүүн буцаавал тэд замдаа ядарч унах болно. Тэдний зарим нь холоос иржээ гэж айлдав. 4Шавь нар нь Түүнд
—Хэн энэ зэлүүд газар хаанаас эдгээр хүмүүсийг цатгах хангалттай талх олж чадах билээ? гэхэд, 5Есүс тэднээс
—Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд
—Долоо гэлээ. 6Тэр хурсан олныг газар сууцгаа хэмээн тушаагаад, долоон талхыг аван талархал өргөөд, хуваан хүмүүст үйлчлүүлэхийн тулд Өөрийн шавь нартаа өгөв. Шавь нар нь тэдгээрийг хурсан олонд тараав. 7Тэдэнд бас хэдэн жижиг загас байлаа. Есүс тэдгээрийг ерөөгөөд, эднийг ч бас тараа гэлээ. 8Хүмүүс идээд цадав. Тэгээд тэд үлдсэн хэлтэрхийнүүдийг нь цуглуулахад долоон том сагс дүүрчээ. 9Тэнд дөрвөн мянга орчим хүн байлаа. Дараа нь Тэр тэднийг явуулав. 10Есүс тэр даруй Өөрийн шавь нарын хамт завинд сууж, Далманутын орчимд ирлээ.
11Фарисайчууд хүрч ирээд Есүсийг сорихын тулд тэнгэрийн нэг тэмдгийг үзүүл хэмээн Түүнээс шаардаж, Түүнтэй маргалдаж эхлэв. 12Есүс Өөрийн сүнс дотроо гүнээ санаа алдаж
—Яагаад энэ үеийнхэн тэмдэг эрэлхийлнэ вэ? Үнэнээр Би та нарт хэлье. Энэ үеийнхэнд ямар ч тэмдгийг өгөхгүй гэж айлдлаа. 13Тэрээр тэднийг орхин завиндаа буцан сууж нөгөө эрэг уруу явав.
14Тэд талх авахаа мартсан бөгөөд завинд нь ганцхан талх л байлаа. 15Есүс шавь нартаа зааварлан
—Сэрэмжлэгтүн. Фарисайчуудын болон Херодын хөрөнгөнөөс болгоомжил гэв. 16Тэд өөрсдөд нь талх байхгүй байсныг өөр хоорондоо шүүн ярилцаж эхэлсэнд, 17Есүс мэдээд тэдэнд
—Талхгүй байна гэж юунд та нар ярилцана вэ? Та нар одоо хүртэл ойлгоогүй, ухаараагүй байна гэж үү? Та нар чинь хатуурчихсан зүрх сэтгэлтэй юм уу? 18Нүдтэй атлаа та нар харахгүй байна уу? Чихтэй атлаа та нар сонсохгүй байна уу? Санахгүй байгаа юм биш биз дээ? 19Би таван мянган хүнд таван талх хуваан өгөхөд, та нар хэдэн сагс дүүрэн илүүдэл талх цуглууллаа? гэхэд, тэд Түүнд
—Арван хоёр гэв.
— 20Би дөрвөн мянган хүнд долоон талх хуваан өгөхөд та нар хэдэн том сагс илүүдэл талх цуглууллаа? гэхэд, тэд [Түүнд]
—Долоо гэж хэлэв. 21Есүс тэдэнд
—Та нар одоо ч ухаарахгүй байна уу? гэсэн юм.
22Тэднийг Бетсайдад ирэхэд хүмүүс нэгэн сохор хүнийг Түүн уруу авчирч, түүнд мутраа хүргэхийг Есүсээс гуйв. 23Есүс тэр хүнийг гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа, түүн дээр мутраа тавиад түүнээс
—Чи ямар нэгэн юм харж байна уу? гэж асуухад, 24нөгөө хүн хараад
—Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна гэж хэллээ. 25Тэгэхээр нь Тэр дахиад мутраа нүдэн дээр нь тавихад тэр хүн анхааралтай харав. Түүний нүд нь засарч, юм бүгдийг сайн харах болжээ. 26Есүс түүнд
—Тосгонд бүү оч гээд гэр уруу нь явуулав.
27Есүс шавь нарынхаа хамт Цезарь Филиппийн тосгон уруу явжээ. Замдаа Тэр шавь нараасаа
—Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна вэ? гэж асуухад, 28тэд Түүнд
—Баптисм хүртээгч Иохан гэдэг. Зарим нь Елиа гэхэд харин зарим нь эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэв. 29Есүс цааш нь тэднээс
—Харин та нар Намайг хэн гэж ярьдаг вэ? гэхэд Петр
—Та бол Христ мөн гэж хэллээ. 30Тэр тэдэнд хэн нь ч Өөрийнх нь тухай ярьж болохгүйг сануулав.
31Тэр тэдэнд Хүний Хүү их зовох ёстойг болон ахлагчид болон ахлах тахилч нар, хуулийн багш нарт ад үзэгдэж алуулаад гурав хоногийн дараа дахин амилах тухай зааж эхлэв. 32Есүс үүнийг ил шулуухан айлдсанд, Петр Түүнийг хажуу тийш аваачаад, зэмлэж эхлэв. 33Гэтэл Есүс эргэхдээ шавь нараа хараад, Петрийг зэмлэн
—Сатан, Миний араас тонил. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог гэв. 34Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж, тэдэнд хандан
—Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа барьж Намайг дагаг. 35Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна. 36Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? 37Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ? 38Завхай, нүгэлт энэ үеийнхэн дотор хэн Надаас болон Миний үгнээс ичнэ, Хүний Хүү ч мөн Эцгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэр элч нарын хамт ирэх үедээ тэр хүнээс ичих болно гэж айлдав.
Currently Selected:
МАРK 8: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: