YouVersion Logo
Search Icon

ДУУЛАЛ 11

11
Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.
1ЭЗЭН дотор би хоргоддог.
Та нар сэтгэлд минь хандан
“Өөрийн уул уруу шувуу шиг зугт” гэж яаж хэлж чадаж байна аа!
2Харагтун, хорон муу хүмүүс нумаа хөвчилж,
Сумаа тавихаар зэхэж байгаа нь
Харанхуйд шулуун шударга зүрхтэй хүн уруу харвахын тулд болой.
3Хэрэв сууриуд устгагдвал
Зөв шударга хүн юу хийж чадах вэ?
4ЭЗЭН Өөрийн ариун сүмд байна.
ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна.
Түүний мэлмий, түүний зовхи хүний хөвгүүдийг шалгадаг юм.
5ЭЗЭН зөв шударга хийгээд хорон муу хүнийг шалгадаг бөгөөд
Хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ.
6Тэрээр хорон муу хүн дээр тор буулгах бөгөөд
Гал, хүхэр болон түлэх салхи тэдний аяганы хувь хишиг болох юм.
7ЭЗЭН зөв шударга, Тэрээр зөв шударга байдалд дуртай.
Шулуун шударга хүн Түүний царайг харах болно.

Currently Selected:

ДУУЛАЛ 11: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in