ДУУЛАЛ 116
116
1Би ЭЗЭНд хайртай. Учир нь Тэр
Миний дуу хоолойг, гуйлтыг минь сонсдог.
2Тэр намайг чих тавин сонсдог учраас
Би амьд байх хугацаандаа дуудах болно.
3Үхлийн уяа намайг ороож,
Үхэгсдийн орны аймшгууд над дээр иржээ.
Би зовлон зүдгүүр хийгээд уй гашуутай ч учирсан.
4Тэгээд би ЭЗЭНий нэр дээр дуудан
“Өө, ЭЗЭН, би Танаас гуйя, амийг минь авраач!” гэв.
5ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба зөв шударга.
Тийм ээ, бидний Бурхан бол өрөвч.
6ЭЗЭН гэнэн цайлган хүнийг хамгаалдаг.
Намайг дорд болоход Тэр намайг аварсан.
7Сэтгэл минь ээ, эргээд амар тайван бол доо.
Учир нь ЭЗЭН чамд их өгөөмөр хандсан юм.
8Учир нь Та миний сэтгэлийг үхлээс,
Нүдийг минь нулимснаас,
Хөлийг минь бүдрэхээс аварсан билээ.
9Би ЭЗЭНий өмнө
Амьдын нутагт алхах болно.
10“Би ихэд зовж шаналсан” гэж хэлэхдээ
Би итгэсэн юм.
11Би бачимдахдаа
“Бүх хүмүүс худалч” гэж хэлсэн.
12Надад өгсөн бүх ашиг тусынх нь төлөө
Би ЭЗЭНд юугаар хариулах вэ?
13Би авралын хундагыг өргөж,
ЭЗЭНий нэр дээр дуудна.
14Би бүх ард түмнийх нь өмнө
ЭЗЭНд тангарагласнаа биелүүлнэ.
15Өөрийнх нь бурханлаг хүмүүсийн үхэл
ЭЗЭНий мэлмийд үнэ цэнэтэйд тооцогддог.
16Өө, ЭЗЭН, би үнэхээр Таны зарц,
Би Таны зарц бүсгүйн хүү Таны зарц билээ.
Та миний хүлээсийг тайлсан юм.
17Танд би талархлын тахилыг өргөж,
ЭЗЭНий нэр дээр дуудна.
18Би бүх ард түмнийх нь өмнө
ЭЗЭНд тангарагласнаа биелүүлнэ.
19Иерусалим аа, чиний гол дунд,
ЭЗЭНий өргөөний хашаанд би тангарагласнаа биелүүлнэ.
ЭЗЭНийг магтагтун!
Currently Selected:
ДУУЛАЛ 116: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society