YouVersion Logo
Search Icon

ДУУЛАЛ 140

140
Найрал дууны удирдаачид. Давидын дуулал.
1Өө, ЭЗЭН, намайг бузар муу хүмүүсээс авраач.
Намайг хүчирхийлэгчдээс хамгаалаач.
2Тэд зүрхэндээ бузар муу зүйлсийг сэддэг.
Тэд үргэлж дайнуудыг өдөөдөг.
3Тэд могой шиг хэлээ билүүддэг.
Тэдний уруул дор хорт могойн хор байдаг.
Села
4Өө, ЭЗЭН, намайг бузар муу хүмүүсийн гараас хамгаалаач.
Миний хөлийг түлхэхээр зорьсон
Хүчирхийлэгчдээс намайг хамгаалаач.
5Бардам хүмүүс намайг хорлохоор урхи ба уяануудыг тавьжээ.
Тэд замын хажууд тор татсан.
Тэд надад занга тавьсан.
Села
6Би ЭЗЭНд хандан “Та бол миний Бурхан.
Өө, ЭЗЭН, миний гуйх дуунд чих тавиач” гэв.
7Миний авралын хүч чадал болох Эзэн БУРХАН,
Та тулалдааны өдөр миний толгойг бүтээн нөмөрсөн юм.
8Өө, ЭЗЭН, хорон муу хүний хүслийг бүү соёрхооч.
Тэд өргөмжлөгдүүзэй гэж төлөвлөгөөг нь бүү дэмжээч.
Села
9Намайг тойрон байгчдын толгойнуудын хувьд гэвэл
Өөрсдийнх нь уруулын хор хөнөөлөөр тэднийг нөмөргөөч.
10Шатаж буй нүүрс тэдэн дээр унах болтугай.
Тэд гал уруу,
Гарч чадахааргүй гүн нүхэнд түлхүүлэн унах болтугай.
11Гүжирдэгч хүн газар дээр бүү зогсог.
Хүчирхийлэгч хүнийг гай зовлон дагаж хөнөөнө.
12ЭЗЭН зовогч хүний хэргийг хийгээд
Ядуу хүний төлөөх шударга ёсыг дэмжих болно гэдгийг би мэднэ.
13Зөв шударга хүн Таны нэрд үнэхээр талархана.
Шулуун шударга хүн Таны оршихуйд амьдарна.

Currently Selected:

ДУУЛАЛ 140: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in