YouVersion Logo
Search Icon

ДУУЛАЛ 142

142
Давидын маскил, агуйд байхад нь. Залбирал.
1Бид дуу хоолойгоороо ЭЗЭНд хандан чангаар хашхирна.
Би дуу хоолойгоороо ЭЗЭНээс гуйна.
2Би Түүний өмнө гомдлоо урсгана.
Би зовлон бэрхшээлээ Түүний өмнө ярина.
3Миний сүнс миний дотор сульдах үед
Та зам мөрийг минь мэдэж байсан.
Явах замд минь
Тэд намайг барихаар урхи нуусан байв.
4Баруун тал уруу харж ажиглаач.
Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна.
Надад зугтаах газар ч үгүй.
Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй.
5Өө, ЭЗЭН, би Танд хандан хашхирсан билээ.
Би “Та бол миний хоргодох газар,
Амьдын газарт миний хувь юм.
6Хашхирах дууг минь анхаараач.
Учир нь би маш дорд болгогдсон байна.
Намайг хавчигсдаас минь авраач.
Учир нь тэд миний хувьд хэт хүчтэй юм.
7Сэтгэлийг минь шоронгоос гаргаач. Би Таны нэрэнд талархал өргөнө
Та надад өгөөмөр хандах учир
Зөв шударга хүмүүс намайг хүрээлнэ” гэв.

Currently Selected:

ДУУЛАЛ 142: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for ДУУЛАЛ 142