YouVersion Logo
Search Icon

ДУУЛАЛ 2

2
1Яагаад үндэстнүүд уурандаа шатаж,
Ард түмнүүд дэмий хуйвалдана вэ?
2Газар дэлхийн хаад бат зогсож,
Удирдагчид хоорондоо зөвлөлдөж,
ЭЗЭН ба Түүний Тослогдсон Нэгэнийг эсэргүүцэн,
3“Бид тэдний гинжийг тасалж,
Хүлгийг нь өөрсдөөсөө зайлуулцгаая” гэж тэд хэлэв.
4Тэнгэрт залрагч инээж,
Тэднийг Эзэн тохуурхаж байна.
5Тэгээд Тэр тэдэнд Өөрийн уураар айлдаж,
Өөрийн хилэнгээр тэднийг айлган,
6“Миний ариун уул Сионд
Би Өөрийн хааныг өргөмжилсөн” гэнэ.
7“Би ЭЗЭНий зарлигийг тунхаглана.
Тэр надад хэлэхдээ
«Чи бол Миний Хүү,
Өнөөдөр Би Чамайг төрүүлсэн.
8Надаас гуй! Би үндэстнүүдийг Чиний өв болгон,
Дэлхийн хязгааруудыг ч Чиний эзэмшил болгон өгнө.
9Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж,
Шавар сав шиг бутлах болно» гэсэн”.
10Тиймээс хаад аа, ухаалаг бай.
Дэлхийн шүүгчид ээ, сургамж ав.
11Эмээн ЭЗЭНд үйлчилж,
Сүрдэн баясагтун.
12Хүүг үнс, эс тэгвэл Тэрээр уурлаж,
Чи замдаа сүйрэх болно.
Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм.
Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!

Currently Selected:

ДУУЛАЛ 2: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in