YouVersion Logo
Search Icon

ДУУЛАЛ 20

20
Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.
1Зовлонгийн өдөр ЭЗЭН чамд хариулах болтугай!
Иаковын Бурханы нэр чамайг өндөрт байлгах болтугай!
2Тэр чамд ариун газраас тусламжийг илгээж,
Сионоос чамайг түших болтугай!
3Тэр чиний бүх идээн өргөлүүдийг санаж,
Чиний шатаалт тахилыг хүлээн авах болтугай!
Села
4Тэр чамд зүрхний чинь хүслийг хүртээж,
Чиний бүх зорилго төлөвлөгөөг биелүүлэх болтугай!
5Бид чиний ялалтад баярлан дуулж,
Өөрсдийн Бурханы нэрээр тугаа бид мандуулах болно.
ЭЗЭН чиний бүх гуйлтыг биелүүлэх болтугай!
6ЭЗЭН Өөрийн тослогдогчоо авардаг гэдгийг одоо би мэднэ.
Тэр баруун гарынхаа аврах хүчээр,
Өөрийн ариун тэнгэрээс түүнд хариулах болно.
7Зарим нь морин тэргэнд, зарим нь моринд найддаг.
Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.
8Тэд бөхийн унацгаасан,
Харин бид босоцгоож, цэх шулуун зогсоцгоосон.
9ЭЗЭН, авраач!
Бидний дуудах өдөрт Хаан бидэнд хариулах болтугай!

Currently Selected:

ДУУЛАЛ 20: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in