ДУУЛАЛ 25
25
Давидын дуулал.
1ЭЗЭН, Тан уруу би сэтгэлээ өргөдөг.
2Бурхан минь ээ, би Танд итгэдэг,
Намайг бүү ичгүүр болгооч.
Дайснуудыг минь надаас болж бүү баярлуулаач.
3Үнэндээ Таныг хүсэн хүлээгчдийн хэн нь ч ичгүүр болохгүй.
Шалтгаангүйгээр итгэл эвдэгчид ичгүүр болно.
4ЭЗЭН, надад Өөрийнхөө замуудыг мэдүүлээч.
Өөрийнхөө жимүүдийг надад зааж өгөөч.
5Өөрийнхөө үнэнээр намайг дагуулж, намайг сургаач.
Учир нь Та бол миний авралын Бурхан юм.
Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээдэг.
6ЭЗЭН, Өөрийн өршөөл болон хайр энэрлийг дурсан санаач.
Учир нь тэдгээр нь мөнхөөс байсан билээ.
7Миний залуу насны нүглийг,
эсвэл алдаа зөрчлийг минь бүү санаач.
Өөрийн хайр энэрлийн дагуу намайг санаач,
ЭЗЭН, Өөрийн сайн чанарын төлөө санаач.
8ЭЗЭН бол сайн бөгөөд шулуун шударга юм.
Тиймээс Тэрээр нүгэлтнүүдэд замыг зааварладаг.
9Тэрээр даруу хүнийг шударгаар удирдаж,
Тэдэнд Өөрийн замыг сургадаг.
10Түүний гэрээ хийгээд Түүний гэрчлэлийг сахигчдад
ЭЗЭНий бүх жимүүд бол хайр энэрэл ба үнэн юм.
11ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө
Миний их гэм нүглийг уучлаач.
12ЭЗЭНээс эмээдэг хүн хэн юм бэ?
Тэрээр түүнд сонгох ёстой замд нь зааварчилна.
13Түүний сэтгэл сайн сайхан байдал дотор оршиж,
Үр удам нь газар нутгийг өвлөн авах болно.
14ЭЗЭНий нууц Өөрөөс нь эмээгчдийн төлөө байдаг.
Тэр тэдэнд Өөрийн гэрээг мэдүүлнэ.
15Миний нүд үргэлж ЭЗЭН уруу хардаг.
Учир нь Тэр миний хөлийг урхинаас суллах юм.
16Би ганцаардсан болон зовж шаналсан учир
Над уруу эргэж, намайг нигүүлсээч.
17Зүрхний минь зовлонгууд ихэссэн юм.
Зүдгүүрээс минь намайг гаргаач.
18Миний шаналал, зовлонг харж,
Миний бүх нүглийг уучлаач.
19Миний дайснуудыг хараач.
Учир нь тэд олуулаа бөгөөд
Тэд намайг маш ихээр үзэн яддаг.
20Миний сэтгэлийг хамгаалж, намайг авраач.
Би Таны дотор хоргоддог учир намайг ичгүүрт бүү оруулаач.
21Би Таныг хүсэн хүлээдэг учир
Үнэнч болон шулуун шударга байдалд намайг хамгаалаг.
22Бурхан, Израилийг
Бүх зовлон бэрхшээлээс нь авраач!
Currently Selected:
ДУУЛАЛ 25: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society