YouVersion Logo
Search Icon

ДУУЛАЛ 3

3
Хүү Абсаломаасаа зугтах үеийн Давидын дуулал.
1ЭЗЭН, миний өстнүүд юутай олширно вэ!
Миний эсрэг босогчид олон байна.
2Олон хүн миний тухай
“Түүнд Бурханы аврал үгүй” гэдэг.
Села
3Гэвч, ЭЗЭН, Та бол миний бамбай,
Миний цог жавхлан болон тэргүүнийг минь өргөгч Нэгэн билээ.
4Би ЭЗЭНд хандан дуу хоолойгоороо хашхирсан бөгөөд
Тэрээр ариун уулаасаа надад хариулсан.
Села
5Би хэвтээд, унтаад, сэрсэн,
Учир нь ЭЗЭН намайг түшиж байна.
6Түмэн хүн миний эсрэг
Намайг бүсэлсэн ч би айхгүй.
7ЭЗЭН, босооч!
Бурхан минь ээ, намайг авраач!
Миний бүх дайсны шанаа уруу Та дэлссэн.
Хорон муу хүний шүдийг Та хэмхэлсэн.
8Аврал бол ЭЗЭНийх.
Таны ерөөл Таны ард түмэнд хүртэх болтугай!
Села

Currently Selected:

ДУУЛАЛ 3: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in