ДУУЛАЛ 42
42
Найрал дууны удирдаачид. Корагийн хөвгүүдийн маскил.
1Буга усны урсгалуудыг хүсэхийн адил
Миний сэтгэл, Бурхан, Таныг хүсдэг.
2Миний сэтгэл Бурханаар, амьд Бурханаар цангадаг.
Би хэзээ явж, Бурханд бараалхах вэ?
3Хүмүүс надад “Чиний Бурхан хаана байна? гэж өдөржин хэлэхэд
Нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болсон.
4Урьд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж,
Баяр хийгээд талархал өргөх дуугаар
Тэднийг Бурханы өргөө уруу цуваагаар дагуулдаг байлаа.
Эдгээр зүйлсийг л би санаж,
Сэтгэлдээ шаналан өвдөж байна.
5Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?
Яагаад чи миний дотор үймүүлэгдэнэ вэ?
Бурханд найд,
Учир нь Түүний оршихуйн авралын төлөө
Би Түүнийг дахин магтах болно.
6Бурхан минь ээ, сэтгэл минь миний дотор цөхөрсөн байна.
Тиймээс би Таныг Иордан нутаг, Хермон ба Мизар уулаас дурсдаг.
7Таны хүрхрээнүүдийн дуунд гүн далай бие биеэ дууддаг.
Таны давалгаа, долгио намайг нөмрөв.
8ЭЗЭН өдрөөр өөрийн хайр энэрлийг тушаана.
Мөн шөнөөр Түүний дуу болох
Миний амьдралын Бурханд хандсан залбирал надтай хамт байна.
9Би өөрийн хад Бурханд
“Юунд Та намайг мартсан бэ?
Юунд би дайсны дарамтнаас болж гашуудан явна вэ?” гэж хэлнэ.
10Миний ясыг бяцлах шиг миний өстнүүд намайг буруутгадаг.
Тэд надад “Чиний Бурхан хаана байна?” гэж өдөржин хэлдэг.
11Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?
Яагаад чи миний дотор үймүүлэгдсэн бэ?
Бурханд найд,
Учир нь би өөрийн туслагч болон өөрийн Бурханыг,
Түүнийг л магтах болно.
Currently Selected:
ДУУЛАЛ 42: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society