YouVersion Logo
Search Icon

ИЛЧЛЭЛТ 2

2
1Ефес дэх чуулганы тэнгэр элчид бичигтүн.
“Баруун мутартаа долоон одыг баригч Нэгэн, долоон алтан дэнлүүний суурийн дунд алхагч Нэгэн үүнийг айлдаж байна. 2”Би чиний ажил үйлс, нөр хөдөлмөр, тэвчээрийг чинь болон муу хүмүүсийг тэсвэрлэж чадаагүйг болон өөрсдийгөө элч нар хэмээдэг атлаа, чухамдаа элч биш хүмүүсийг шалгаж, хуурамч хүмүүс байсныг нь илчилснийг чинь мэднэ. 3Чи тэвчээртэй байж, Миний нэрийн төлөө хүлцэн тэвчиж, цуцаагүй. 4Харин Надад чиний эсрэг зүйл байна. Юу гэвэл чи анхны хайраа орхижээ. 5Тиймээс чи хаанаас унаснаа санаж гэмш. Чи анх хийж байсан үйлсээ үйлд. Хэрэв чи гэмшихгүй бол, Би чам уруу очиж, дэнлүүний чинь суурийг байрнаас нь зайлуулах болно. 6Гэвч чамд сайн юм бий. Юу гэвэл Миний үзэн яддаг николайчуудын үйлсийг чи ч мөн үзэн яддаг. 7Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Бурханы диваажинд буй амийн модноос идэхийг Би ялагч нэгэнд соёрхоно»”.
8Смирна дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.
“Үхсэн бөгөөд амилсан эхэн ба эцэс үүнийг айлдаж байна. 9«Би чиний зовлон шаналал, ядуу байдлыг (гэвч чи баян) болон өөрсдийгөө иудейчүүд хэмээгчдээр доромжлогддогийг чинь мэднэ. Харин тэд иудейчүүд биш бөгөөд Сатаны синагог юм. 10Эдлэх гэж буй зовлонгоосоо бүү ай. Үзэгтүн, диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь шоронд хаях гэж байна. Та нарт арван өдөр гай зовлон учрах болно. Үхэл хүртэл итгэмжтэй бай. Тэгээд Би чамд амийн титмийг өгнө. 11Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Ялагч нь хоёр дахь үхлээр хохирохгүй»”.
12Пергам дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.
“Хоёр талдаа хурц ирт илдтэй Нэгэн үүнийг айлдаж байна. 13«Би чиний хаана нутагладгийг болон тэнд чинь Сатаны сэнтий байдгийг мэднэ. Чи Миний нэрийг бат сахидаг бөгөөд Миний итгэлийг үгүйсгээгүй, бүр Сатаны нутагладаг газарт, та нарын дунд алагдсан Миний гэрч, Миний итгэлт нэгэн болох Антипын өдрүүдийн үед ч үгүйсгээгүй билээ. 14Харин чиний эсрэг хэдэн зүйл Надад байна. Яагаад гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид байдаг. Балаам нь Израилийн хөвгүүдийн өмнө бүдрүүлэх саад тавиулах гэж, шүтээнүүдэд тахисан юмсыг идүүлж, садар самууныг үйлдүүлэх гэж Балакийг сургасаар байсан. 15Тэрчлэн үүний адилаар николайчуудын сургаалыг сахигчид ч чамд бий. 16Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам уруу даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно. 17Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүнийг хүлээн авагчаас өөр хэн ч мэдэхгүй чулуун дээр бичигдсэн шинэ нэр өгнө»”.
18Туатейр дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.
“Галын дөл мэт нүдтэй, өнгөлсөн хүрэл мэт хөлтэй, Бурханы Хүү үүнийг айлдаж байна. 19«Би чиний ажил үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэвчээрийг болон эцсийн ажил үйл чинь эхнийхээсээ агуу гэдгийг мэднэ. 20Гэвч чиний эсрэг зүйл Надад байна. Юу гэвэл өөрийгөө эш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Иезебел гэгч эмэгтэйд Миний боолуудыг сурган, төөрөлдүүлэхийг чи зөвшөөрсөн. Тэгснээр тэд садар самуун үйлдэн, шүтээнүүдэд өргөсөн юмсыг иддэг ажээ. 21Би тэр эмэгтэйд гэмших хугацаа өгсөн. Харин тэр садар самуун үйлдсэндээ гэмшихийг хүсдэггүй. 22Харагтун, Би түүнийг орон дээр хаяна. Хэрэв тэд тэр эмэгтэйн үйлдэлд гэмшихгүй бол, түүнтэй завхайрагчдыг үлэмж гай зовлонд унагана. 23Түүний хүүхдүүдийг Би үхлээр хөнөөнө. Би бол оюун санааг хийгээд зүрхийг Нягтлагч гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн нэг бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө. 24Харин Туатейрт үлдсэн, энэ сургаалыг сахидаггүй, өөрсдийнх нь нэрлэдгээр Сатаны гүн юмсыг мэддэггүй та нарт Би хэлье. Би та нарын дээр өөр дарамт тавихгүй. 25Гагцхүү юу байгаагаа Намайг очтол бат сахь. 26Ялагч ба Миний үйл хэргийг эцэс хүртэл хамгаалдаг хүнд Би үндэстнүүдийг захирах эрх мэдлийг өгнө. 27Би Эцэгээсээ эрх мэдлийг хүлээн авсан. Үүнчлэн тэр хүн шавар сав суулгануудыг хага цохих адил тэднийг төмөр таягаар захирах болно. 28Би түүнд үүрийн цолмонг өгнө. 29Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»”.

Currently Selected:

ИЛЧЛЭЛТ 2: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ИЛЧЛЭЛТ 2