ИЛЧЛЭЛТ 9
9
1Тав дахь тэнгэр элч бүрээгээ таттал тэнгэрээс дэлхий уруу унасан одыг би харав. Тэр одонд ёроолгүй нүхний түлхүүрийг өгсөн байлаа. 2Өнөөх од ёроолгүй нүхийг нээтэл, асар том зуухны утаа мэт утаа нүхнээс гарав. Нүхний утаанаас болж нар, агаар харанхуйллаа. 3Утаанаас царцаанууд газар дээр гарч ирлээ. Газрын хилэнцэт хорхойнуудын хүч шиг хүчийг тэдэнд өгсөн байжээ. 4Дэлхийн өвс ногоонд ч, ямар ч ногоон юманд ч болон модонд ч хор учруулж болохгүй гэж тэдэнд хэлсэн ажээ. Зөвхөн духан дээрээ Бурханы тамгагүй хүмүүст болох юм. 5Тэднийг алахгүй, харин таван сарын турш тарчилгахыг царцаануудад зөвшөөрсөн байв. Тэдний тарчилгалт нь хилэнцэт хорхой хүнийг хатгахад тарчилгадагтай адил юм. 6Тэр өдрүүдэд хүмүүс үхлийг хайх бөгөөд түүнийг олохгүй. Тэд үхэхийг хүсэвч үхэл тэднээс зугтана.
7Царцаануудын дүр нь тулалдаанд бэлтгэгдсэн морьд мэт байлаа. Толгой дээрээ алт шиг титэм мэт юмтай, нүүр нь хүний нүүр шиг байв. 8Тэдний үс нь эмэгтэй хүнийх шиг бөгөөд тэдний шүд нь арслангийн шүд шиг байв. 9Тэд төмөр цээживч мэт цээживчтэй байсан. Тэдний далавчных нь дуу чимээ тулалдаанд орохоор давхилдаж буй олон морьд тэрэгний дуу чимээтэй адил байлаа. 10Тэд хилэнцэт хорхойнхтой адил сүүл, хатгууртай юм. Хүмүүст таван сарын турш хор учруулах хүч тэдний сүүлэнд нь байдаг. 11Тэд өөрсдийг нь захирдаг хаантай бөгөөд тэр нь ёроолгүй гүний тэнгэр элч ажээ. Түүний нэр нь еврейгээр “Абаддон”, грекээр “Аполлуон” юм.
12Эхний гай тотгор өнгөрлөө. Харагтун, үүний дараа бас хоёр гай тотгор айсуй.
13Зургаа дахь тэнгэр элч бүрээгээ таттал, Бурханы өмнө байгаа тахилын алтан ширээний дөрвөн эврээс нэгэн дуу гарахыг би сонссон бөгөөд тэр нь 14бүрээ барьсан зургаа дахь тэнгэр элчид хандан
—Агуу их Евфрат мөрний дэргэд хүлэгдсэн дөрвөн тэнгэр элчийг сулла гэв. 15Тэгээд хүмүүсийн гуравны нэгийг хөнөөлгөхөөр тэр цаг, өдөр, сар, жилийн төлөө бэлтгэгдсэн байсан дөрвөн тэнгэр элч суллагдав. 16Морьт цэргийн тоо нь хоёр зуун сая аж. Би тэдний тоог сонсов. 17Тийнхүү би үзэгдэл дотор морьдыг болон галын, бор улаан, хүхрийн өнгөтэй цээживчтэй морьтонгуудыг харлаа. Морьдын толгой нь арслангийн толгой шиг бөгөөд амнаас нь гал, утаа, хүхэр савсана. 18Тэдний амнаас гарсан гал, утаа, хүхэр буюу эдгээр гурван гамшгаас болж хүмүүсийн гуравны нэг нь хөнөөгдсөн байлаа. 19Учир нь морьдын хүч нь тэдний аман дотор ба сүүлэнд нь байв. Тэдний сүүл нь могой адил бөгөөд толгойтой ажээ. Тэд түүгээрээ хор хөнөөл учруулдаг байна.
20Эдгээр гамшгуудаар хөнөөгдөөгүй үлдсэн хүмүүс нь гарынхаа үйлсэд ч гэмшсэнгүй. Тэгээд чөтгөрүүдэд болон харж, сонсож, явж чаддаггүй алтан, мөнгөн, гуулин, чулуун, модон шүтээнүүдэд мөргөхөө больсонгүй. 21Тэд хүн алсандаа ч, ид шидэндээ ч, завхайрсандаа ч, хулгай хийсэндээ ч гэмшсэнгүй.
Currently Selected:
ИЛЧЛЭЛТ 9: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society