YouVersion Logo
Search Icon

РОМ 16:25-27

РОМ 16:25-27 АБ2004

Бурхан миний сайн мэдээг болон Есүс Христийг тунхагласнаар дамжуулан өнө эртний турш нууцлагдаж байсан нууцыг илчилж та нарыг бат бэх болгоно. Тэр нууц нь эдүгээ илэрхий болж мөнх Бурханы тушаалын дагуу эш үзүүлэгчдийн Судруудаар дамжин бүх үндэстэнд мэдэгдэн, тэд итгэж, дуулгавартай дагах болсон. Цорын ганц мэргэн Бурханд, Есүс Христээр алдар нь үүрд мөнх байх болтугай. Амен.