YouVersion Logo
Search Icon

РУТ 3

3
1Хадам эх Наоми нь түүнд
—Охин минь, би чамд амрах газар олж, чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү? 2Чиний шивэгчдийнх нь хамт байсан Боаз манай хамаатан биш үү? Өнөө орой тэр хүн үтрэмд арвай шигшинэ. 3Тиймээс чи биеэ угаан, тослоод, хамгийн гоё хувцсаа өмсөн, үтрэм уруу оч! Гэвч тэр хүнийг идэж, ууж дуустал өөрийгөө түүнд бүү таниул. 4Түүнийг хэвтэхэд нь чи түүний хэвтэж буй газрыг ажиглаад, явж түүний хөл хавийг нь сөхөөд хэвт! Дараа нь тэр чамд юу хийхийг чинь хэлэх болно гэхэд 5тэр түүнд
—Таны хэлсэн бүгдийг би хийнэ гэв.
6Тэрээр үтрэм уруу очиж, хадам эхийнхээ хэлсэн бүгдийг хийв. 7Боаз идэж уугаад, зүрх нь хөгжилтэй болоход овоолсон тарианы захад очин хэвтэв. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв. 8Шөнө дундын үед тэр хүн цочиж, урагшаа бөхийтөл нэгэн эмэгтэй хөлд нь хэвтэж байв. 9Тэрээр
—Чи хэн бэ? гэхэд тэр
—Би таны шивэгчин Рут байна. Та ойрын хамаатан учир бүтээлгээ шивэгчнийхээ дээгүүр дэлгээч гэв. 10Тэгтэл тэр
—Охин минь, чамайг ЭЗЭН ивээх болтугай! Чи ямар ч баян, ядуу залуусын араас явсангүй. Ингэснээрээ чиний сүүлчийн энэрэл эхнийхээс чинь илүү дээр болохыг чи харууллаа. 11Одоо охин минь, бүү ай! Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө хийнэ. Учир нь хотын бүх хүн чамайг онцгой сайн эмэгтэй гэдгийг мэднэ. 12Би ойрын хамаатан гэдэг нь үнэн. Гэлээ ч надаас илүү ойрын хамаатан бий. 13Энэ шөнө эндээ үлд. Өглөө болоход хэрэв тэр хүн чиний төлөө өвийг золин авбал сайн. Тэр чиний төлөө өвийг золин аваг. Харин тэр чиний төлөө өвийг золин авахыг хүсэхгүй бол би чиний төлөө өвийг золин авна гэдгээ ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Өглөө болтол хэвт гэв.
14Тиймээс тэр өглөө болтол түүний хөлд хэвтлээ. Тэгээд Рут хүмүүс бие биеэ танихаас өмнө харанхуйгаар босов. Тэр
—Энэ эмэгтэйг үтрэмд ирснийг мэдэгдэж болохгүй гэв. 15Тэр дахин
—Өөрт буй нөмрөгөө надад өгөөд барь гэж хэлэв. Тэгээд түүнийг барихад зургаан хэмжүүр арвай хэмжиж, түүнд үүрүүлэв. Ингээд тэр хот уруу явлаа. 16Тэгээд түүнийг хадам эх дээрээ ирэхэд тэр
—Охин минь, ямар болов? гэхэд мөнөөх хүний өөрт нь юу хийсэн бүгдийг Рут түүнд хэлэв. 17Тэгээд Рут
—Тэр хүн “Чи хадам эхдээ гар хоосон очиж болохгүй” хэмээн өгүүлээд энэ зургаан хэмжүүр арвайг надад өгөв гэв. 18Тэгэхэд хадам эх нь
—Охин минь, энэ хэрэг хэрхэн дуусахыг мэдэх хүртэл хүлээ! Учир нь тэр хүн өнөөдөр үүнийг шийдэхээс нааш амрахгүй гэв.

Currently Selected:

РУТ 3: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in