ЗЕХАРИА 5
5
1Тэгээд би дахин нүдээ өргөн үзвэл, нисэж буй хуйлмал номыг харав. 2Тэр надад
—Чи юу харав? гэсэнд би хариуд нь
—Би нисэж буй хуйлмал ном харж байна. Түүний урт нь хорин тохой, өргөн нь арван тохой юм гэв. 3Тэр надад
—Тэр бол бүхий л газрын гадаргуу дээгүүр урагшлагч хараал юм. Хулгай хийдэг хүн бүр хуйлмал номын нэг тал дээр нь бичигдсэний дагуу арилгагдаж, тангараг тавьдаг хүн бүр нөгөө тал дээр нь бичигдсэний дагуу арилгагдана. 4Би түүнийг урагшлуулна гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад
—Энэ нь хулгайчийн гэрт болон Миний нэрээр хуурамч тангараг тавьдаг нэгний гэрт нэвтэрнэ. Уг гэрийн дотор тэр шөнөжин байж, чулуу, яс модтой нь цуг түймэрдэнэ гэв.
5Тэгээд надтай ярилцаж байсан тэнгэр элч гарч яван, надад
—Одоо нүдээ өргөгтүн. Урагшилж буй тэр нь юу болохыг харагтун гэлээ. 6Би
—Энэ юу вэ? гэсэнд тэр
—Энэ бол урагшлагч ефа юм гээд дахин
—Энэ бол бүх газар дахь тэдний дүр төрх юм. 7(Үзэгтүн. Тугалган бүтээлэг өргөгдөв). Энэ бол ефагийн дотор талд сууж буй эмэгтэй юм гэв. 8Тэр
—Энэ бол Хилэнцэт байдал юм гээд өнөөх эмэгтэйг доош ефагийн голд чулуудаж, түүний онгорхой дээр нь таарах тугалга цутгав. 9Дараа нь би нүдээ өргөж харсанд, тэнд далавчаараа салхи татуулан ирж буй хоёр эмэгтэй байв. Тэд өрөвтасын далавч мэт далавчтай аж. Тэд ефаг газар тэнгэрийн хооронд өргөв. 10Надтай ярилцаж байсан тэнгэр элчид хандан би
—Тэд ефаг хаана аваачих вэ? гэсэнд 11тэрээр надад
—Шинарын газарт түүнд зориулан сүм барихын тулд юм. Энэ нь бэлэн болмогц тэр эм тэнд өөрийн суурин дээр заларна гэв.
Currently Selected:
ЗЕХАРИА 5: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society