ЗЕХАРИА 6
6
1Би дахин нүдээ өргөн харвал, хоёр уулын хоорондоос дөрвөн тэрэг урагш гарч ирсэн нь үзэгдэв. Уулс нь хүрэл уулс аж. 2Эхний тэргэнд улаан морьд, хоёр дахь тэргэнд хар морьд, 3гурав дахь тэргэнд цагаан морьд, дөрөв дэх тэргэнд хүчирхэг цоохор морьд хөллөсөн аж. 4Тэгээд би надтай ярилцаж байсан өнөөх тэнгэр элчид хандан
—Эзэн минь, эдгээр нь юу вэ? гэсэнд 5тэнгэр элч надад хариулан
—Эдгээр нь бүх л дэлхийн Эзэний өмнөх байрнаас урагшилж буй тэнгэрийн дөрвөн сүнс юм. 6Хар морьд бүхий нэгэн нь умардын орон уруу хөдөлж, цагаанууд нь тэдний араас урагшлах үед цоохрууд өмнөдийн орон уруу хөдөлдөг юм. 7Хүчтэнүүдийг гарч явахад, тэд дэлхий даяар аялахаар явах гэж тэмүүлнэ гэв. Тэр
—Явцгаа, дэлхий даяар аялагтун гэсэнд тэд дэлхий даяар явцгаав. 8Дараа нь Тэр над уруу хашхирч, надад хандан
—Харагтун, Умардын орон уруу явагчид нь умардын оронд хандсан Миний уур хилэнг тайтгаруулав гэв.
9ЭЗЭНий үг мөн над уруу ирж айлдсан нь
— 10Цөлөгдөгсдөөс, Хелдаигаас, Тобиагаас, Иедаиагаас өргөл ав. Тэр өдрөө чи явж тэднийг Вавилоноос хаана ч очсон бай Зефаниагийн хөвгүүн Иосиагийн гэрт нэвтэр. 11Мөнгө, алт авч титэм урлаад Иехозадакийн хөвгүүн, тэргүүн тахилч Иошуагийн толгойд өмсгөгтүн. 12Тэгээд түүнд “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Мөчир хэмээх нэртэй хүнийг үзэгтүн. Юу гэвэл, Түүний байгаа газраас Тэр ургаж нахиалдаг. Тэр ЭЗЭНий сүмийг барих болно. 13Тийм ээ, ЭЗЭНий сүмийг барих хүн нь Тэр юм. Тэр хүндлэлийг хүртэж, Өөрийн сэнтий дээр захирна. Иймээс Тэр Өөрийнхөө сэнтий дээр тахилч болж, хоёр талын хооронд энхийн зөвлөл болох юм»”. 14Титэм нь Хелем, Тобиа, Иедаиа болон Зефаниагийн хөвгүүн Хенд ЭЗЭНий сүм дэх сануулга болно. 15Алс холын хүмүүс ирж ЭЗЭНий сүмийг босгоно». Намайг та нар уруу түмэн цэргийн ЭЗЭН илгээснийг та нар мэдэх болно. Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүрэн төгс дуулгавартай дагавал энэ нь бүтэх болно гэв.
Currently Selected:
ЗЕХАРИА 6: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: