ЗЕФАНИА 2
2
1Ичгүүргүй үндэстэн ээ, хамтдаа цугларцгаа, тийм ээ, цуглар.
2Зарлиг нь хэрэгжихээс өмнө,
(Өдөр нь будааны хальс мэт хийсэн өнгөрч байна.)
ЭЗЭНий шатаж буй уур чам дээр ирэхээс өмнө,
ЭЗЭНий хилэнгийн өдөр чам дээр ирэхээс өмнө цуглар.
3Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, та нар ЭЗЭНийг хай.
Түүний захирамжийг тээж ирсэн хүмүүс ээ,
зөв шударгыг хай, төлөв байдлыг хай.
Магадгүй ЭЗЭНий уурын өдөр та нар нуугдсан байх болно.
4Учир нь Газ хаягдаж,
Ашкелон эзгүйрч,
Ашдод үд дунд хөөгдөж,
Екрон үндсээрээ сугалагдана.
5Далайн эргийн оршин суугчид,
херетчүүдийн үндэстэн нь гаслантай яа.
Филистчүүдийн нутаг, Канаан аа,
ЭЗЭНий үг чиний эсрэг байна.
Би чамайг устгаж, тэнд ямар ч оршин суугчгүй болгоно.
6Тиймээс далайн эрэг нь хоньчдод зориулж агуйтай,
хонин сүрэгт зориулж хороотой бэлчээрүүд болно.
7Эрэг нь Иудагийн гэрийн үлдэгсдэд зориулагдана.
Тэд тэнд бэлчих болно.
Үдэш тэд Ашкелоны гэрүүдэд хэвтэнэ.
Учир нь тэдний Бурхан ЭЗЭН тэднийг халамжилж,
тэдний амжилтыг сэргээнэ.
8Би Моабын элэглэлийг,
Аммоны хөвгүүдийн доромжлолыг сонслоо.
Үүгээрээ тэд Миний ард түмнийг элэглэж,
нутаг дэвсгэрийнх нь эсрэг ихэмсэг болсон.
9Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.
“Тиймээс Би Өөрийн амьд буйгаар тангараглая.
Моаб нь үнэхээр Содом шиг,
Аммоны хөвгүүд нь Гоморра шиг болно.
Халгай болон давсан нүхэнд эзлэгдсэн газар,
дуусашгүй эзгүйрэл болно.
Миний ард түмний үлдэгдэл нь тэднийг дээрэмдэж,
Миний үндэстний үлдэгсэд нь тэднийг өвлөх болно”.
10Тэд элэглэж, түмэн цэргийн ЭЗЭНий ард түмний эсрэг ихэмсэг болсон учраас бардам зангийнхаа хариуд тэд үүнийг авах болно. 11ЭЗЭН тэдэнд аймшигтай байх болно. Учир нь Тэр дэлхийн бүх бурхдыг тураана. Далайн бүх эрэг дэх үндэстнүүд өөрсдийнхөө газраас ЭЗЭНд бөхийх болно.
12“Етиопчууд аа, та нар мөн Миний илдэнд алагдана”.
13Тэр Өөрийн мутрыг умардын эсрэг сунган,
Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, цөл мэт хатаана.
14Ниневегийн төвд хонин сүргүүд,
төрөл бүрийн араатнууд хэвтэнэ.
Хотон шувуу, зараа хоёулаа баганануудынх нь орой дээр хоноглоно.
Шувууд цонхон дээр дуулна.
Эзгүйрэл нь босгон дээр байна.
Учир нь Тэр хуш модон туургыг нүцгэлсэн.
15Энэ бол аюулгүй оршдог, баяр хөөртэй хот юм.
Тэр зүрхэндээ “Би байна, миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг.
Тэр яаж эзгүйрэн, араатнуудын амардаг газар болсон юм бол!
Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зэвүүцэн даллах болно.
Currently Selected:
ЗЕФАНИА 2: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: