ЭХЛЭЛ 11
11
1Бүх дэлхий нэг хэлтэй, нэг аялгуутай байлаа. 2Тэд дорно зүг уруу нүүж, Шинарын хөндий тал газрыг олж, тэндээ нутагшин суурьшжээ. 3Тэд бие биедээ
—Тоосго цохиж, түүнийгээ бүрэн гүйцэд болтол нь шатаацгаая гэж хэлээд, чулууны оронд тоосго, шаврын оронд давирхай хэрэглэжээ. 4Тэгээд тэд
—За, бид хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан, нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ. 5ЭЗЭН хүний хөвгүүдийн барьж байгуулсан хот ба цамхгийг үзэхээр бууж иржээ. 6ЭЗЭН айлдсан нь
—Эдгээр хүмүүс нэг үндэстэн, бас нэг хэлтэн учир тэд үүнийг хийж эхэлсэн бөгөөд хойшид тэдний хийхээр төлөвлөсөн ямар ч зүйл тэдний хувьд боломжтой болно. 7Бид бууцгааж, тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Ингэснээр тэд бие биенийхээ яриаг ойлгохгүй болно гэжээ. 8Тэгээд ЭЗЭН тэднийг тэндээс бүх дэлхийгээр тараасанд тэд хот байгуулахаа зогсоожээ. 9ЭЗЭН тэнд бүх газар дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулсан учир түүнийг Бабел гэж нэрлэв. ЭЗЭН тэндээс тэднийг бүх дэлхий даяар тараалаа.
10Шемийн үр удам ийм болой. Шем зуун настайдаа буюу үер болсноос хойш хоёр жилийн дараа Арпахшадыг төрүүлжээ. 11Тэрээр Арпахшадыг төрүүлснээс хойш таван зуу насалж, үр хүүхдүүдтэй болов.
12Арпахшад гучин таван настайдаа Шелаг төрүүлжээ. 13Тэрээр Шелаг төрүүлснээсээ хойш дөрвөн зуун гуч насалж, үр хүүхдүүдтэй болжээ.
14Шела гучин настайдаа Еберийг төрүүлэв. 15Тэрээр Еберийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гурав насалж, мөн л үр хүүхдүүдтэй болжээ.
16Ебер гучин дөрвөн настайдаа Пелегийг төрүүлэв. 17Тэрээр Пелегийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гуч насалж, үр хүүхдүүдтэй болжээ.
18Пелег гучин настайдаа Реуг төрүүлжээ. 19Реуг төрүүлснээс хойш тэрээр, хоёр зуун ес насалж, үр хүүхдүүдтэй болжээ.
20Реу гучин хоёр настайдаа Серугийг төрүүлэв. 21Серугийг төрүүлснээс хойш тэрээр хоёр зуун долоо насалж, үр хүүхдүүдтэй болжээ.
22Серуг гучин настайдаа Нахорыг төрүүлжээ. 23Тэрээр Нахорыг төрүүлснээс хойш хоёр зуу насалж, үр хүүхдүүдтэй болжээ.
24Нахор хорин есөн настайдаа Тераг төрүүлэв. 25Тэрээр Тераг төрүүлснээс хойш зуун арван ес насалж, үр хүүхдүүдтэй болжээ.
26Тера далан настайдаа Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлжээ.
27Терагийн үр удам ийм болой. Тера нь Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлж, Харан нь Лотыг төрүүлжээ. 28Харан нь эцэг Терагаас өмнө өөрийн төрсөн газар Халдеин Урт үхэв. 29Тэгээд Абрам, Нахор хоёр эхнэр авцгаажээ. Абрамын эхнэр нь Сараи, Нахорын эхнэр нь Хараны охин Милка байв. Харан нь Милкагийн эцэг болон Искагийн эцэг болой. 30Сараи хүүсэр эм байсан учир хүүхэдгүй байлаа. 31Тера хүү Абрам, өөрийн ач хүү болох Хараны хүү Лот болон өөрийн бэр, Абрамын эхнэр Сараи нарыг авч, хамтдаа Халдеин Ураас Канаан нутгийг зорин хөдлөөд, Харанд ирж, тэндээ суужээ. 32Тера хоёр зуун тав наслаад, Харанд үхэв.
Արդեն Ընտրված.
ЭХЛЭЛ 11: АБ2004
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: