2Коринт 10:5 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Ажлаа Дэмий Бүү Үр / Христэд Итгэгчид Ба Дэлхийн Ажил Хөдөлмөр
3 Өдөр
Хайран амьдралаа ажил дээрээ өнгөрөөгөөд байгаа юм шиг танд санагддаг уу? Христитгэгчид ажил хөдөлмөрөө ямар хандлагаар хийх ёстой вэ? Ажлын цагууд маань утга учир, үнэ цэнтэй байж, Христийг алдаршуулж болох уу? Пастор Жон Пайперын “Амьдарлаа бүү үр” номын ажил хөдөлмөрийн тухай тайлбарласан бүлгээс түүвэрлэн “Ажлаа дэмий бүү үр” хэмээх хоёр төлөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна. Desiring God байгууллагын үүсгэн байгуулагч, пастор Жон Пайпер анх оюутан залуучуудад зориулан бичсэн “Амьдралаа бүү үр” ном нь бүхий л насны олон зуун мянган хүнд амьдралаа дэмий үрэхгүй байхад тусалсан дэлхий дахинаа шилдэг борлуулалттай ном юм.

Стрессээс эрх чөлөөг олж авах нь
5 ѳдөр
Стресс бол бодит зүйл, гэхдээ энэ нь таны амьдралыг хянах шаардлагагүй. Христээр дамжуулан бид үүнийг өөрчилж, дахин анхаарч, дахин тодорхойлох боломжтой. Хэрэв та стресстэй тэмцэлдэн байгаа бол эрх чөлөө, амар амгаланг олохын тулд энэ 5 өдрийн Библийн төлөвлөгөөг үзээрэй.

Оюун бодлын дайнд ялахуй
7 өдөр
Амьдралын тулаануудын ихэнх нь оюун бодолд өрнөж ялж эсвэл ялагдаж байдаг. Тэгвэл бид эдгээр тулаанд хэрхэн илүү ялалт байгуулж эхлэх вэ? Энэхүү 7 өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳ нь Life.Church чуулганы Пастор Крейг Грошелийн бичсэн номоос сэдэвлэгдсэн бөгөөд бид Бурханы үнэнийг байлдааны төлөвлөгөө болгон ашиглах замаар хор хөнөөлт бодлуудтайгаа хэрхэн тэмцэх, хяналтаас хэтэрсэн бодлоо хэрхэн ялан дийлэх, өөрсдийн оюун бодолд өрнөж буй дайнд хэрхэн ялж эхлэх талаар суралцах болно.

Секс
7 өдөр
Секс хаа сайгүй байдаг. Тиймдээ ч гар хангалага, тачаадал болон бэлгийн ёс бус байдал зэрэг хавханд унахад амархан байдаг. Бурхан биднийг ариун байдлаа хадгалахыг хүсэн хүлээдэг бөгөөд Түүний үгэнд найдан бие захирах байдлыг хөгжүүлэхийг хүсдэг. Энэхүү 7 өдрийн төлөвлөгөө нь Бурханы бидэнд зориулан бэлдсэн ариун амьдралын замналын эхлэл болох боломжтой. Итгэл даах хүнийг олоод энэ зүйлсийг хамтдаа уншаарай, учир нь бэлгийн цэвэр ариун байдалд хариуцлагатай байдал нь хамгийн чухал билээ.

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж
14 хоног
Энэхүү өдөр бүрийн талх нь уур уцаар, төөрөгдөл, буруутгал, айдас, эргэлзээ... гэх мэт нэрлээд дуусахааргүй зүйлүүдийг ялан дийлж гарах найдварыг төрүүлэхэд танд туслах болно. Эдгээр ухагдахуунууд нь таныг төөрөгдүүлж, худал хэлдэг дайсны чинь заль мэхийг олж мэдэхэд, сүйрэлд хүргэдэг бодлуудын хэв маягуудтай нүүр тулахад, бодлуудаа өөрчлөх явцад ялалтыг олж авахад, хүч чадлаа нэмэгдүүлж, урам зориг авахад болон хамгийн чухал нь бодол санааны тулалдаан бүртээ таныг ялалтанд хүрэхэд танд туслах..