Иохан 10:10 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Баяр хѳѳр
5 ѳдөр
Найдвар бол Христ итгэлийн тулгуур хэсэг билээ. Бурхантай учирч Түүний үгийг бясалгаснаар таны найдвар илүү нэмэгддэг. Дараах ишлэлүүдийг цээжилснээр, амьдралын тань бүх л өдрүүдэд найдвар авчрахад туслах болно. Ишлэл цээжлэн амьдралаа өөрчлөгдөхийг хараарай! Ишлэл цээжлэх олон төрлийн аргуудыг http://www.MemL -с үзээрэй.
Ариун Сүнс гэж хэн бэ?
6 Өдөр
Ариун Сүнс бол Таны дотор оршигч Бурхан ба таны бодол санаанд нөлөөлж, таныг Бурхан руу илүү ойртоход тань туслан таныг хөтөлдөг. Тэр үргэлж таныг заавал сайн эсвэл зөв зүйлийг хийх албагүй харин Бурханы зүйлийг хийх нь зөв шүү гэж урамшуулж байдаг. Тэр таныг амьдралаа бүрэн өөрчлөх сонголт хийхэд тань тусладаг. Түүнийг хэн болохыг, яагаад Ариун Сүнсгүйгээр Бурханлаг амьдарч чадахгүй байгаа талаар 6 өдрийн турш энэхүү төлөвлөгөөнөөс олж мэдэцгээе.
Анна Лайтын бэлтгэсэн Харьцуулалтаас чөлөөлөгдөх нь 7 өдрийн чимээгүй цаг
7 өдөр
Одоо амьдарч буйгаас тань хамаагүй бялхсан амьдралыг Бурхан танд санал болгодог хэдий ч дараагийн алхамд орохоос харьцуулалт таныг хойш нь татдаг гэдэг бол гунигтай үнэн мөн. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр Анна Лайт чадвар чадамжинд тань харьцуулалтын тавьсан тагийг эвдэхүйц ойлголтуудыг илчилж мөн Бурханы танд бэлтгэсэн эрх чөлөөтэй бас бялхам амьдралаар амьдрахад тань туслах болно.
ЯЛАГДАШГҮЙ: Үндсэн ойлголт
15 өдөр
Христитгэлт тамирчин байх үндсэн ойлголтуудаар бид энэ хэсгийг эхлэх болно. Үндсэн ойлголтууд гэдэг нь Христитгэгч хүний нэн түрүүнд ойлгох ёстой суурь үнэн хийгээд чухал санаанууд юм. Христитгэгч тамирчин хүн эдгээр үндсэн арга техникүүдийг сайтар эзэмшсэн байх хэрэгтэй.