Матай 6:14 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Биднийг шархлуулсан хүмүүсийг уучлах нь
7 өдөр
Бид сэтгэлийн ч бай эсвэл бие махбодын ч бай аль шархаар зовж байгаа эсэхээс үл хамааран уучлал бол Христитгэлт амьдралын тулгуур чулуу юм. Есүс Христ гэм буруугүй үхэл хүртэл бүх шударга бус, зөвт бус байдлуудыг биеэрээ туулсан. Гэтэл амьдралынхаа сүүлчийн цагт загалмай дээр Түүнтэй хамт цовдлогдсон доог тохуу хийгч дээрэмчин тэр ч бүү хэл Өөрийг нь цовдолсон хүмүүсийг Тэр уучилсан байдаг.
Ажил үйлсийнхээ төлөө залбирах 7 залбирал
7 өдөр
Таны ажил бол илгээлтийн талбар. Шинэ бизнес эхлүүлэх, ажилд орох, одоогийн ажлаа өөр өнцгөөс харах зэргийн аль нь ч бай энэхүү 7 өдрийн залбирал таныг Бичээс рүү хөтлөх болно. Түүгээр ч барахгүй таныг хайрлаж, аварч, хаа байгаа газартаа Түүний гэрч байлгахаар дуудсан Амьд Бурхантай та халуун яриа өрнүүлэх эхлэл болно. She Works His Way үйлчлэлийн зөвшөөрөлтэйгөөр хөрвүүлэн нийтлэв.
21 ѳдрийн мацаг барилт
21 ѳдөр
Сүнслэг хүмүүжил болох Мацаг барих дээр анхаарлаа төвлөрүүлэх замаар шинэ жилээ эхлэ. Энэхүү уншлагийн төлөвлөгөө нь мацаг барилтын талаар хэд хэдэн сургаалиуд болон эргэцүүлэн бодох ба Бурхантай ойр байхад урамшуулсан бусад сургаалиудыг агуулсан. 21 өдрийн турш та, өдөр бүр Библиэс унших, товч чимээгүй цаг, тусгал асуултууд, болон анхаарлаа төвлөрүүлэхүйц залбирал зэргийг хүлээн авах болно.
Арай Дээр Уншлагын Төлөвлөгөө
28 Өдөр
Та сэтгэл хангалуун биш, нэг л хэвийн байдалд явсаар залхаж байна уу? Өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүсч байна уу? Бурханы Үг таны өдөрт гэрэл гэгээг нэмнэ. Энэ 28 өдрийн уншлагын төлөвлөгөөний турш та зүгээр нэг сайхан амьдралаас Бурханы таньд бэлдсэн илүү дээр амьдралаар амьдрах арга замыг олж мэдэх болно.