Матай 6:34 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй Цаг
7 өдөр
Дасгалжуулагч та бол тамирчдаа бэлтгэж, удирдан чиглүүлснээр ялалтанд хүрэхэд нь урам зориг хайрлах эх сурвалж юм. Гэвч дасгалжуулагч хүний завгүй амьдрал таны эрч хүч, урам зоригийн ундарга болох Библийг судлах цагаас хулгайлсаар байх вий. Өдөр тутам өмнө чинь тулгарч болох саадыг давах хүчийг авахын тулд Бурхантай цаг өнгөрөөх нь таны ялалтын стратеги байх болно. Дасгалжуулагчийн зүрх сэтгэл хэмээх чимээгүй цаг таныг Есүс Христтэй холбож, Библийг дасгалжуулалтай холбоход чинь туслах болно.

Удирдагчдыг хойш татдаг 7 айдас
7 өдөр
Таны хүч чадавхи, ажиллах үйл явцыг удаашруулсан айдас мэдэрдэг үү? Айдас, эргэлзээ, сэтгэл түгшилт таныг хойш нь татаж байгаа юм биш биз? Өөрийн чадавхийг бүрэн дүүрэн гаргахын тулд эдгээр гинж хүлээсүүдээс салах цаг болсон! Өөрийн удирдлага, манлайллын талбарыг эзэлж, бүрэн дүүрэн хүчин чадлаараа ажиллахад энэхүү уншлагын төлөвлөгөө танд туслана гэж итгэж байна.

Арай Дээр Уншлагын Төлөвлөгөө
28 Өдөр
Та сэтгэл хангалуун биш, нэг л хэвийн байдалд явсаар залхаж байна уу? Өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүсч байна уу? Бурханы Үг таны өдөрт гэрэл гэгээг нэмнэ. Энэ 28 өдрийн уншлагын төлөвлөгөөний турш та зүгээр нэг сайхан амьдралаас Бурханы таньд бэлдсэн илүү дээр амьдралаар амьдрах арга замыг олж мэдэх болно.