2Коринт 4
4
Шавар саван дахь эрдэнэ
1Тиймд бид өршөөлийг хүлээн авч, ийм үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй. 2Бид нууцлагдсан, ичгүүрт зүйлсээс татгалзан, заль мэх хэрэглэлгүй, Бурханы үгийг будлиулалгүй, харин үнэний илрэлээр Бурханы өмнө өөрсдийгөө хүн бүрийн мөс чанарт нотолдог. 3Бидний сайнмэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөгсдийн хувьд нууцлагдсан хэрэг. 4Энэ эрин үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын тухай сайнмэдээний гэрлийг үзэхгүй болжээ. 5Учир нь бид өөрсдийгөө тунхагладаггүй, харин Христ Есүсийг Эзэн гэж, өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боол гэж тунхагладаг юм. 6Учир нь “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм.#Эх 1:3 7Хүчний давамгайлал нь биднийх биш, харин Бурханых гэдгийг харуулахын тулд бид энэхүү эрдэнэсийг шавар савнуудад тээдэг. 8Бид бүх талаар дарамтлагдавч няцардаггүй, сандардаг ч цөхөрдөггүй, 9хавчигддаг ч хаягддаггүй, цохигддог ч мөхдөггүй. 10Бид биедээ Есүсийн үхлийг үргэлж тээж явдаг нь Есүсийн амь бас бидний биед илэрхийлэгдэхийн тулд юм. 11Амьд байгаа бид Есүсийн төлөө үхэлд байнга тушаагддаг. Ингэвэл Есүсийн амь мөн үхлийн махбодод маань илэрхийлэгдэх болно. 12Тийнхүү үхэл бидний дотор ажилладагчлан, амь нь та нарын дотор ажилладаг. 13“Би итгэсэн, тиймээс би ярьсан” гэж бичигдсэнчлэн итгэлийн сүнстэй байж, бид ч гэсэн итгэдэг, тиймээс бид ярьдаг.#Дуу 116:10 (LXX) 14Эзэн Есүсийг амилуулсан Нэгэн биднийг ч бас Есүстэй хамт амилуулж, биднийг та нарын хамт өмнөө аваачна гэдгийг бид мэддэг. 15Учир нь бүх юмс та нарын төлөө байдаг нь нигүүлсэл улам олон хүнд нэмэгдэж, талархал нь Бурханы алдарт ихсэхийн тулд юм.
Итгэлээр амьдрах
16Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх нь өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна. 17Учир нь агшин төдий ялихгүй зовлон нь бидэнд алдрын мөнхийн жинг үлэмж арвижуулж байна. 18Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнх билээ.
Одоогоор Сонгогдсон:
2Коринт 4: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: