Сургаалт үгс 28
28
1Буруут нь мөшгөөгүй байхад ч зугтдаг бол
Зөвт нь арслан мэт зоригтой.
2Тэрслэл олширсон газар захирагч олшрох
Тэнэгэр ухаант захирагч удаан тогтнох.
3Ядуу хэрнээ ядууг зовоогч нь
Хоол хүнс таслах аадар мэт.
4Хуулийг умартагсад нь
буруутнуудыг магтана.
Хуулийг сахигсад нь харин
тэдний эсрэг тэмцэнэ.
5Ёрын мууг үйлдэгчид
шударга ёсыг үл ухна.
ЭЗЭНийг хайгчид бүхнийг сайн ойлгоно.
6Тахир замт баянаас
Өөлөх гэмгүй алхагч ядуу нь дээр.
7Хуулийг сахигч нь хэрсүү хүү мөн
Харин үрэн таран хийгчидтэй нөхөрлөгч нь эцгийгээ гутаадаг.
8Мөнгө хүүлэх, түргэн ашиг олох замаар
Өмч хөрөнгөө арвижуулагч нь
Ядуусыг нигүүлсдэг нэгний төлөө
Үүнийг хурааж буй хэрэг.
9Хуулийг үл сонсдог хүний
Залбирал нь ч хүртэл жигшүүртэй.
10Ёрын муу замаар шударга нэгнийг төөрөлдүүлэгч нь
Ухсан нүхэндээ өөрөө унах.
Гэм зэмгүй хүн сайныг өвлөх.
11Баян хүн өөрийнхөө нүдэнд мэргэн байдаг бол
Ухаантай ядуу хүн түүнийг илчилнэ.
12Зөвтүүд амжилт олох нь агуу алдар суу
Буруутууд гарч ирэх цагт хүмүүс нуугдана.
13Гэмт үйлдэлээ далдлагч хэзээ ч үл дэвжюү
Гэвч улайгаад, орхигч хайр энэрлийг хүртюү.
14Хэзээд эмээдэг хүнд ерөөл орших,
Харин зүрхээ хатууруулдаг хүн гай зовлонд унах.
15Буруут захирагч ядуу түмний дээр байх нь
Архирах арслан ба дайрах баавгай мэт.
16Хавчин дарладаг захирагч ухаанаар дутмаг байх,
Харин шударга бус олзыг үзэн яддаг хүний
Өдөр хоног уртсах.
17Амь цусны буруутан үхэн үхтлээ оргодол
Ийм хүнийг бүү дэмж.
18Гэм зэмгүйгээр явагч хүн аврагдах,
Харин тахир замаар явагч хүн нэгмөсөн унах.
19Газраа тариалагч талхаар арвин байх.
Хоосны араас мөшгөгч хүн
ядуурлаар арвин байх.
20Итгэлтэй хүнд ерөөл олшрох,
Харин баяжих гэж яардаг хүн
шийтгүүлэлгүй эс өнгөрөх.
21Нүүр тал засах нь сайн юм биш
Зүсэм талхны төлөө хүн зүй бусыг үйлдэх нь бий.
22Хорон нүдтэй хүн эд баялгийн араас яаравчлах,
Харин ядуурал түүнд ирчихээд буйг үл анзаарах.
23Хүнийг зэмлэгч нь эцэстээ
Хэлээрээ зусардагчаас илүү их нигүүлслийг хүртэнэ.
24Эцэг эхээ цөлөмчихөөд,
“Гэмт үйлдэл бус” гэж хэлэгч болбоос
Эвдэн сүйтгэгч хүний хамсаатан мөнөөс мөн.
25Эрэлхүү хүн эвдрэлцэл өдөөх.
ЭЗЭНд найдагч тосон чөмөглөх.
26Мунхаг хүн болбоос зүрхэндээ итгэдэг
Мэргэн хүн харин аюулаас зайлдаг.
27Ядууст өгдөг хүн хэзээ ч, юугаар ч үл дутагдах
Харин нүдээ буруулагч хүн олонтаа зүхэгдэх.
28Буруутууд дээш гарахад хүмүүс нуугдана.
Тэднийг унах цагт зөвтүүд олширно.
Одоогоор Сонгогдсон:
Сургаалт үгс 28: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.